УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд бүлэгт нэгдсэн бичгийг уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-ын бүлэгт нэгдсэн байна. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо 37 болж байна.
Мөн ЭМС-ын сайдад нэр дэвшигч н.Лхагвасүрэнгийн нэрийг татаж байгаа Засгийн газар татжээ. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжээгүй юм.
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 18.00 цагт үргэлжилнэ.
Н.Энх
Уншиж байна |