Rokit Bay цомгийн баяр хийнэ

img

Рэппэр Rokit bay шинэ цомгоо худалдаанд гаргахаар болжээ. Тэрбээр гурав дахь бие даасан “Хариуцлага” нэртэй цомогт орсон уран бүтээлээрээ эцэг эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлыг шүүмжилсэн аж.

 

Тэрбээр “Монгол HD” телевизийн нэвтрүүлэгт оролцож цомгийнхоо тухайд “Би шинээр гаргаж байгаа альбомондоо “Хариуцлага” гэж нэр өгсөн нь учиртай. Насаар авч үзвэл миний дуунууд 16-гаас дээш насныханд зориулсан дуунууд. Гэтэл эцэг эхчүүд надад “Миний хүүхэд нэгдүгээр ангид сурдаг, чиний дууг сонсдог” гэх мэтээр хэлдэг.Тэр үед миний дотор маш эвгүй санагддаг. Энд тэнд дуулахаар эцэг, эхчүүд жаахан жаахан хүүхдээ дагуулаад ирсэн байдаг. Тэгэнгүүт санаа зовоод л дуун дундуур хараалын үгээ “боорцог” энэ тэр гэсэн үгээр сольж дуулдаг. Угаасаа миний уран бүтээл ийм байхад хүүхдэдээ сонсгоод байгаа эцэг,эхчүүдэд би дургүй хүрээд байдаг юм. “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуудлыг өөр талаас нь хараад байна. Тоглоом тоглож байгаа хүүхдээ “Чи ядарлаа, 4 цаг тоглолоо, одоо бос” гэх мэтээр хэлдэг.Гэтэл яг юу тоглоод, хэнтэй юу хийгээд байгаа, гэрийн даалгавраа хийсэн зэрэгт өшөө анхаарал хандуулмаар байгаа юм. Тийм учраас “Хариуцлага” нэртэй цомгоо гаргалаа. Энэ цомогт бол хүүхдэд зориулсан дуу байхгүй” хэмээжээ.

 

Рэппэр Rokit bay 2011 онд “Пуужин Баяраа”, 2013 онд “Эвдэрхий хүмүү” гэх хоёр цомгоо гаргаад байсан. Энэ удаад “Хариуцлага” нэртэй 9 уран бүтээл багтсан цомгоо нээхээр болжээ.

 

 Түүний цомгийн баяр энэ сарын 16-нд  болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fan:
Saihan zaluu shuu, amjilt
2016-05-14
zochin:
Zaluu hun bj sain bna yos zuitei uhaalag handlaga gargaj bgaad bayartai bna odoo yeiin huuhduud aav eejiigee tudiilan hundetgehee baisan ni neg talaasaa haragdaj bna gej bodogdoj bna ted bol helj l bgaa gehdee nuguuduul ni ugend ni orohgui l iim bj bgaa gej bodoj bna
2016-05-13