Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 39 гишүүний буюу 51 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж байгаа ажлын талаар мэдээлэл хийх юм. Дараагаар нь 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Хөдөө аж ахуйн Халх гол” төслийг хэлэлцэх асуудалд хамруулж өгөхийг ХХАА-н сайд Р.Бурмаа санал болголоо. Мөн малчдын ноосны урамшуулал олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгөхийг А.Бакей гишүүн санал болгосон юм. Гишүүдийн саналыг хүлээн авч, Шүүх байгуулах хуулийн төслийн дараагаар дээрх төслүүдийг хэлэлцэхээр болов.
Хэлэлцэх асуудлыг баталсны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд мэдээлэл хийж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ