Украины дуучин “Eurovision”-д түрүүлжээ

“Eurovision” тэмцээнд европын 25 орны дуучид өрсөлдсөнөөс Украины дуучин Жамала түрүүлсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. Шведийн Стокгольм хотноо болсон уг тэмцээний финалд Украины дуучин Жамала 1944 онд Крым хойгийн татар үндэстнийг Сталины тушаалаар хөөн гаргаж буйг өгүүлэх "Бид явахгүй" дууг дуулжээ.
Жамала Крымийн хойгийн татар үндэстэн юм.
Австралийн дуучин 511 оноогоор дэд байранд шалгарч, ОХУ-ын дуучин Сергей Лазарев 491 оноогоор гуравдугаар байранд орсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ