Жизель хамраа янзлуулжээ

Канадын “Vogue” сэтгүүлийг супермодель Жизель Бундхен чимж, ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд хамраа янзлуулсан тухайгаа ярьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жизель “Хэдэн сарын өмнө миний хамар дотор нэг зүйл гарсан. Хүрэхээр их өвддөг байсан юм. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд хамар дотор гарсан зүйлийг заавал авах шаардлагатай гэсэн. Эмчийн зөвлөгөөний дагуу хагалгаанд орж, намайг өвтгөж байсан тэрхүү зүйлийг авсан. Эмч нар юу гэдгийг надад хэлээгүй. Хэсэг хугацаанд би хамар дээрээ наалт нааж явсан. Энэ бүхнээс болж намайг хүмүүс гоо сайхны хагалгаанд орж, хамраа янзлуулсан мэтээр бичих болсон. Би хамраа янзлуулсан нь үнэн ч энэ нь гоо сайхны хагалгаа байгаагүй” гэж ярьжээ.
Тэрбээр өмнө нь зовхио татуулах хагалгаанд орж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ