Баталгаагүй нэр дэвшигчид
2016-05-16

Энэ удаагийн УИХ-ын  сонгууль нэр дэвшигчдэд ихээхэн халгаатай байна.  Нэрээ дэвшүүлэхээс эртнээс горилж, намдаа хандив, дэм үзүүлж ирсэн, тойрогтоо  бүтээж  байгуулалт өрнүүлж сонгогчдын итгэлийг татаж байсан горилогчдын зүтгэл, урмыг хуулийн өөрчлөлтөөр  няцаав.

 

ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авч, намын жагсаалтаар эрэмбэлэн парламентад  сонгодгийг халсан нь жагсаалтад санаархаж байсан эрхмүүдийг хүслийг хяссан бол сонгуулийн тойргийн мандат хуваарилалт  өмнөх сонгуулийн жилүүдийнхээс  тэс  өөр зураглагдлаа. Энэ нь тухайн тойргийн сонгогчдын талаарх тандалт, нутаг дэвсгэрийн байрлалын хувьд ч урьдчилан тооцоолж байснаас хазайж  шинэ тойрог болон өөрчлөгдөж буй юм.

 

Нам, эвслүүдээс  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ерөнхийдөө тодроод байгаа.   Эрх баригч намын дарга З.Энхболд Өвөрхангайд, МАН-ын дарга М.Энхболд Төв аймагт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймаг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт,  экс Ерөнхий сайд Сү.Батболд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт бол экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увсад гэх мэтээр  улс төрийн хүчнүүдээс хэн хаана нэр дэвшихээр талаар жагсаалт хэвлэлээр мэдээлэгдээд эхэлсэн.  Эдгээр эрхмүүд сонгосон тойрогтоо нэр дэвших нь тодорхой ч бусад горилогчдын тухайд эргэлзээтэй.

 

Нам дотроо нэр дэвшихээр яригдаад аман тохироо хийгээд байгаа эрхмүүдийн хувьд  асуудал шийдвэрлэгдсэн нэг найдахад эрт байгаа. Учир нь нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа нууц санал хураалтаар явагдана. Өөрөөр хэлбэл ордны хуйвалдаан намын дотор үргэлжилнэ.  УИХ-ын  тойргийн мандат хуваарилахаар намууд Төрийн ордонд өнгөрсөн 7 хоног цаас барин, тойрог зурж, УИХ-ын дарга, АН-ын даргын өрөөгөөр эргэлдэн хуйвалдсан бол одоо улс төрийн намуудад  дор бүрнээ нэр дэвшигчээ тодруулах сонгох ажиллагаа явагдана.

 

Нэр дэвшигчийг  тодруулах ажиллагаа намын даргын үүдээр эргэлдсэнээр шийдвэрлэгдэхгүй. Санал өгөх олонхи болох төлөөлөгчдийг хэр найрч, ирээдүйг нь амлаж чадсанаар итгэлийг нь хүлээх эсэх шийдэгдэнэ.    Тойрог тойрогт намын дээд байгууллагаас нэр дэвшүүлэх саналаас гадна заалнаас нэрээ дэвшүүлэх эрхэм ч гарч ирж мэдэх. Тухайн аймаг нэг тойргийн мандаттай  ч бай, 4-6  мандаттай байхаас эс хамаарч, нэр дэвших өрсөлдөөн ширүүхэн явагдах биз.

 

Тиймээс энэ удаад намын бага хурал, ҮЗХ-ны төлөөлөгчдийн санал  үнэд орох нөхцөл бүрдээд байгаа юм. Улс төрийн хүчин дэх хүний баг, фракц хор сайн найруулж чадна, тэдний хүмүүс нэр дэвших эрхээ авна гэсэн үг. Одоогийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар МАН-ын генсек өрсөлдөх үедээ  яруу найрагч Ж.Мөнхбатад өвдөг шороодсон нь саяхан мэт. Намын даргын хүн гэж өөрийгөө хэт  үнэлж,  дээгүүр харж явсан түүний хувьд өрсөлдөгчөө басч болохгүй гэдгийг Ж.Мөнхбатад МАН-ын бага хурлын төлөөлөгчид илүү санал өгснөөр мэдрүүлсэн. Өнөөдөр нэр дэвшихээр намын даргаасаа үүрэг авсан эрхмүүд   хурлын төлөөлөгчдөө, хажуу дахь өрсөлдөгчөө басч болохгүй гэдгийг дээрх жишээ  харуулж буй.   Ердөө өчигдрийн жишээ дурдахад аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаанаас харагдана. Нууц санал хураалтаар нэр дэвших эрхээ авч чадаагүй гэнэдэж, чээж хөндүүр шархтай яваа хичнээн эрхмүүд байгааг таашгүй. Ямар сайндаа л  нам дотроо нанчилдаж байх вэ.

 

Нэр дэвшигчдэд намын босго ч өндөрсөөд байгаа нь энэ. Хурлын төлөөлөгчид нам сэлгэн орж ирсэн,  өнгөрсөн хугацаанд намдаа бус бизнестээ анхаарч байсан,эсвээс эрдмийн мөр хөөж, харьд сурч сурч ирсэн эрхмүүдийг сонгуулиар ирээд нэр дэвшинэ гэхээр хүндэтгэлтэй хандах нь юу л бол. Өөр газруудад  шилэрч,сонгуулиар л   намайг бодоорой гээд намаа бараадсан олон нүүртэй Шадавт өгч байхаар  намынхаа төлөө олны өмнө нүүрээ улалзуулж, халуунд халж, хүйтэнд хөрч, сэтгэлээ хоёрдуулаагүй зүтгэсэн Готовыгоо дэмжинэ гэх намч сэтгэлтэй нэгэн ч хурлын төлөөлөгч дотор сууж л байгаа. Тиймээс өөр намын даргатай тохирсон гээд  цонхоор үсрээд нэр дэвшихээр ороод ирсэн эрхмүүд найдлага тээхэд бэрх.

 

Нэр дэвшүүлэх ажиллагаа намын бодлогоор явагдах ч төлөөлөгчдийн үзэмж, үнэлэмж  нөлөөлөх нь дамжиггүй. Тиймээс өнөөдрийн тухайд улс төрийн хүчнээс нэр дэвшихээр хэвлэлээр тодруулаад байгаа нэрсэд өөрчлөлт орох болов уу гэж ажиглагчид үзэж байна лээ. Цаашлаад  улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн өнгөнөөс хэний фракц хүчтэй, аль намын удирдлага сул байгааг ч мэдэж болох. Нөгөөтэйгүүртухайн фракц, бүлэглэлийнхэн УИХ-д сонгогдсон тохиолдолд нэр дэвшүүлэхээр саналаа өгсөн намын төлөөлөгчдөө ч албан тушаалын бялуу хүртээх үүрэгтэй. 

 

Ийнхүү энэ долоо хоногт ордны хуйвалдаан намын аппаратад үргэлжлэх учир баталгаагүй нэр дэвшигчид баярлахад эртдэнэ шүү.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ГЭГЭЭ:
МОНГОЛ ХҮН ЭХ ОРОНЫХОО ЖИНХЭНЭ ЭЗЭН БОЛОХ БОЛСОН ҮНЭНЧ ШУДРАГА ИЛ ТОД НИЙГЭМИЙГ БИИ БОЛГОЖ АИЛ ИРГЭН БҮРИЙН ОРЛОГО НЭМЭГДЭЖ ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛБОЛ УЛС МААНЬ ХӨГЖИНГҮЙ БУУРАЙ ОРОНЫ ТООНООС ГАРАХ БОЛНО ИЙМЭЭС ХӨГЖИЛИЙН ХУВЬСАЛЫН ХИЙХ БОЛСОН БАЙНА
2016-05-17
Мөрөн:
Энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахаар бараг бөөлжих шахах юм.АН МАН 2т оффшорчингууд ,төрөөс төрсөн тэрбумтан олигархуудаас өөр хүн олдохгүй л дээ.МАН бай АН ч бай одоо бол цаашлахгүй нь тодорхой болжээ.Та хэдийн мөнгө, будаа, гурил тараагаад гардаг үе чинь аль хэдийн үгүй болсон.
2016-05-17
Мөрөн:
Энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахаар бараг бөөлжих шахах юм.АН МАН 2т оффшорчингууд ,төрөөс төрсөн тэрбумтан олигархуудаас өөр хүн олдохгүй л дээ.МАН бай АН ч бай одоо бол цаашлахгүй нь тодорхой болжээ.Та хэдийн мөнгө, будаа, гурил тараагаад гардаг үе чинь аль хэдийн үгүй болсон.
2016-05-17
Мөрөн:
Энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахаар бараг бөөлжих шахах юм.АН МАН 2т оффшорчингууд ,төрөөс төрсөн тэрбумтан олигархуудаас өөр хүн олдохгүй л дээ.МАН бай АН ч бай одоо бол цаашлахгүй нь тодорхой болжээ.Та хэдийн мөнгө, будаа, гурил тараагаад гардаг үе чинь аль хэдийн үгүй болсон.
2016-05-17
Монгол эрдэнэ:
МАН засаг барьж байсан үеийг бод л доо гэр хорооллын гудамж тас харанхуй хаа сайгүй хог шороо юун гэрэлтүүлэг төв зам нь гэрэлтэй байвал дээдийн заяа байлаа,худаг нь хүрэлцээ муутай олон жил болоод ихэнх нь шаардлага хангахаа больцон,шинэ замыг бол яриад ч хэрэггүй байсан зам нь бартаат замын уралдаан зохиох гээд байгаа юм уу хаашаа ч юм тийм л байсан нь үнэн ш дээ! за МАН засаг барьж байх даа Таван толгойг өрөнд өгч байсан цаашлаад ММС гэгч гадаадад бүртгэлтэй комданид өгч Хятадын мэдэлд өгөхөөр санаархаж байсан нь тодорхой харагдсаар байгаа гэх мэт олон олон жил юу ч хийлгүй улсаа зарж худал ярисаар байсан нь харагдсаар байх юм тийм байж одоо яаж дахиж сонгуульд орно гээд ичэхгүй яриад байдаг юм болоо!!! АН бол хийсэн юмтай хэлэх үгтэй алдаа оноогоо дүгнэж чаддаг гэдгээ харуулж байгаа болхоор нүүр бардам сонгууль ярихаас өөр яаалтай тэдэнд өшөө ч их хийх зүйлүүд байгаа хийх болно гэж итгэж байна..
2016-05-17
Монгол эрдэнэ:
За нэг анализ хийж үзэе л дээ! АН засаг барьж байх хугацаандаа юу хийснийг ард түмэн харж өдөр бүр тэр бүтээн байгуултыг мэдэрж байгаа...Шинэ гудамж төсөл, гудамж болгон шинэ гэрэлтүүлэгтэй болсон,гэр хорооллын худагууд нь цахим болоод өдөр ч шөнө ч усаа авч чаддаг боллоо, дахин төлөвлөлтийн үр шимээр олон олон гэр бүлүүд шинэ байранд орж жилийн 8 зээлд хамрагдаж байснаа одоо 5 болгож бууруулан залуу гэр бүлүүдээ дэмжиж эхэллээ,шинэ шинэ сайхан замууд 21 аймагруугаа татлаа гэх мэт зөндөө ажил хийсэн байх юм энэ дөнгөж эхлэл болгож ярих жишээ нь гээд бод яриад байвал олон олон ажил хийсэн байна саяхан гэхэд л Таван толгойгоо авч үлдэж чадсаны ачаар Тажикастан шиг аюулаас улсаа аварч үлдэснийг бид бүгд харж ойлгож байна...
2016-05-17
туяа:
Оффшор дансныхаа асуудалийг шийдвэрлэх чадахгүй хууль нь үйлчилдэггүй ийм эрх баригчидаас салах болсон мөнгөө а млаж гарна гэж бодож байга бол эндүүрэл шүү
2016-05-17
Мэргэн ард:
Нэр дэвшигчдэд тавих шалгуураа өндөрсгөмөөр юм, элдэв нууц данс, авлига авч байгаагүй зэргийг бүр нарийн тодотгож гаргах хэрэгтэй. АН, МАН хоёрын завшсан нь хэдэн зуун тэрбумаараа байгаа, тэднийг бүгдийг ухаж гаргах ёстой, энэ ерөнхийлөгчийн ажил. Эби юу хийгээд бн
2016-05-17
irgen:
Oppshor dansaaraa MAN iinhan tolgoi tsohij bga yum bnleshde. Odoo hanaj tsadahgui bnu. DAhiad heden jil mongolig ideh ged bga yum be. ARD TUMNIIG MAN iinhan unheer mal shig uzeh yuma.
2016-05-17
Зочин:
ард түмэн тэнэг биш ямар нам сонгохоо мэдэж байгаа байлгүүдээ..МАН ббол одоо явцгүү болж байх шиг байна шдээ чаавааас
2016-05-17
Гоолингоо:
МАНАН ооффшор данстангууд МУ залгих гээ юу амжихгүй шүү алт амлаад мөнгөөр зодоод гарч ирэх цаг нь хоцрогдсон арга даа.. АРД ТҮМЭН УХААНТАЙ ШҮҮ хаясан мөнгийг чин аваад эргэж хараад өөр хүнд өгнө гэж бүгд л ам булаалдан ярьж байна.
2016-05-17
Erko:
Ene songuuli gj unen hetsuu inergtee zuil yumaa hurdan duuskuun bhda mongolchuud ew negdel gj bhaa btsan bugdel idej uuhaa bodson humuus suudliin tuluu hun chanaraa ulandaa hiideg humuus hetsuu hetsuu
2016-05-17
Гоолингоо:
МАНАН ооффшор данстангууд МУ залгих гээ юу амжихгүй шүү алт амлаад мөнгөөр зодоод гарч цаг нь хоцрогдсон арга даа.. АРД ТҮМЭН УХААНТАЙ ШҮҮ хаясан мөнгийг чин аваад эргэж хараад өөр хүнд өгнө гэж бүгд л ам булаалдан ярьж байна.
2016-05-17
Иргэн:
ЭНэ МАн ч дээ одоо ер нь Явцгүй болждээ !!!!
2016-05-17
MAN d zoriulaw:
MAHN MAN mongolchuudiin tolgoig heden jil har tamhiar ugaah gesen yum be. Ta nart ichih bulchirhai gj bdag bol odoo oorsdoo uhamsaraaraaa boliochee.
2016-05-17
zochin:
энэ ман одоо ч хэцүүдээ гарахгүй ээ АН зөв
2016-05-17
Зочин:
МАН МАХН хоёр зүгээрл уналтанд орсон шүүдээ. АНыгаа дэмжье.
2016-05-17
zaluu:
yum buhniig shineer ehelj omnoh ylzarch zawaarsan togtoltsoogoo halah ni zow yuma. Mongoliin ard tumen min odool zow congoltoo hiiihgui bol basl hetsuu shuudee. MAHN heden urwagch sharwaach luiwarchinguud MAN luu orson MAN bol ugaasaa luiwarchin hudalch hulgaich nariin negdel bolson nam. Odo MAN iig congood demii bha.
2016-05-17
Зочин:
Ман Махн ч явцгүй болцондоо Ан-аа л сонгоё
2016-05-17
Зочин:
huuy harinch AH ter tusmaa enhbold awarsan bizde ta jaahan medeelel ene teree unshij sudlaj medej awj bgad setgegdlee bichij baiii
2016-05-17
Гоолингоо:
АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ. Энэ удаагийн сонгуулиар нам гэж яривал хэн ч гарч гарч ирэхгүй шүү. МАН, АН олигархууд хөдөө орон нутагт мөнгөө хаяхаар шийджээ. Түүндээ ч бардам байх шиг байна. Ухаалаг АРД ТҮМЭН тараасан мөнгийг нь аваад эргэж хараад МАХН өгхөө мэдэж байгаа даа. ХА ХА ХА
2016-05-17
Иргэн:
МАН-ын хан зүгээр улс төрөөс зайлмааршдэ муухай бузар булайн дуусдаггүй балиар юмнууд ингэж ард түмний тархийг угаахаа болимоор юм аа !!!
2016-05-17
МАН зайл:
МАНгаруудын баталсан бузар булай үйлийг дараад ирхээр улс төрийн хүрээнийхэн их сандралд орох юм аа МАН улс төрийг хэдий болтол эзэрхийлэх гэсэн юм бээ өгөрч өмхийрхөөсөө өмнө хол явж хэвтэж ялзарааарай даа
2016-05-17
Зочин:
suhbaatar duureg ter ulaan luivarchin terbumtan hulgaich sv batboldiig taraasan mongiig ni avchihaad unagaa hentii aimgiinhan ter zam bish tam hiideg garamgai luivarchingaa luivardsan mongii avaad unagaa tov aimgiin ard tumen man gol luivarchin ulaan hulgaich enhboldiig taraasan luivariin mongiig ni av daraa shoroo bujignatal ni haya hovd aimagiinhan hosrii zaraitai tor samarch baigaa terbumtan boltloo idsen bayambazogt gedeg davarsan hulgaichaa avdag yumiig avaad zailuul iim l hog shaarnuud mongoliig ard tumentei ni samarchh baina
2016-05-16
зочин:
АН-аас л хурдан салж улс орноо өөд нь татахгүй бол болохоо байлаа, Саяхан Таджикстан улсын нэг хэсэг нутгийг өрөндөө авсан газарлуу хятадын цэрэг орлоо,, гээд Монгол комментоор гарлаа, АН яг л ийм зүйл хийгээд байгаа юм, үр хүүхдүүд маань хятадын боол болох байх шүү, энэ нам байгаад байвал
2016-05-16
Зочин:
huuy harinch AH ter tusmaa enhbold awarsan bizde ta jaahan medeelel ene teree unshij sudlaj medej awj bgad setgegdlee bichij baiii
Munkhuu:
Aimag uudiin meregjiliin khynaltiin darga nar gej estoi eleg khataasan luivarchid bna neg shalgaad uzeerei
2016-05-16
Nara:
yaj baigaa yum, namaig shoolood baigaa yumuu, yagaad bugd nutsgen baigaa yum be???
2016-05-16
Зочин:
З. Энхболд бол хаанаас ч гарахгүй хөөрхий.
2016-05-16
Зочин:
hereggui ner dev
2016-05-16