Супермэн сурагчтай болздог

img

 

“Супермэн, Бэтмэний эсрэг: Шударга ёсны тэмцэл” киноны од жүжигчин Хэнри Кавил өөрөөсөө 14 насаар дүү охинтой болзох болжээ.

 

Өдгөө 33 настай жүжигчин эр ахлах сургуулийн сурагч Тара Кинг гэх охинтой өнгөрсөн оны аравдугаар сараас уулзах болсон гэнэ. Тара 19 настай аж. Хос өчигдөр Лондон хотын нэгэн шөнийн клубын нээлтэд хамтдаа оролцжээ.

 

Хэнри “Sun” сэтгүүлд “Би жаргалтай байна. Тара ч жаргалтай байгаа. Бид жаргалтай байхад бусдад хамаатай гэж үү” гэж хэлсэн байна. “Хос Нью Йорк хотноо хамтран амьдардаг” хэмээн “TMZ” сайт мэдээлсэн билээ. Уг мэдээллийг Тарагийн ээж батлаагүй юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arai heregtei unen heregtei:
Ingej hudlaa hereggui medee tavih hend ashigtai ym
2016-05-16