Иринаг ээжтэйгээ танилцуулжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер найз бүсгүй, загвар өмсөгч Ирина Шейкийг ээжтэйгээ танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин эр Лос Анжелес хотноо болсон дуучин Бейонсигийн тоглолтын үеэр тэднийг танилцуулсан байна.

 

Брэдлигийн ээж Олга хэвлэлийнхэнд “Би сэтгэл хангалуун байна. Тэр надад таалагдаж байна” гэж хэлжээ. Гэрчүүд “Энэхүү уулзалтын үеэр тэд хуримын тухай ярилцсан” гэсэн боловч уг  мэдээллийг хос батлаагүй аж.  

 

Тоглолтын дараа жүжигчин эр ээж, найз бүсгүйн хамтаар оройн зоог барьцгаажээ. Зул сарын баярын өмнө Ирина найз залуугаа Москва хотноо амьдрах аав, ээжтэйгээ танилцуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Irina aawgui shuudee jaahan sudalj bichmeer yum aa
2016-05-16
Od:
Ali hediine eejtei n hamt nohoig n salhiluulj yawaa zurag bsn shuu dee shine medee bish bn
2016-05-16