Шварценеггерийн хүү их сургуулиа төгсчээ

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггер өчигдөр их сургуулиа төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “University of Southern California” их сургуулийг төгссөн байна.
Патрик инстаграмдаа төгсгөлтийн баярт нь ирсэн аав, ээжтэйгээ хамтдаа авахуулсан зургаа байршуулаад Маш их баярлалаа. Та хоёрыг хамт байгааг харах үнэхээр сайхан байна. Хайртай шүү. Миний бурхад” гэж бичжээ. Жүжигчин эр мөн инстаграмдаа “Чамаараа ямар их бахархаж байна гээч” гэж бичсэн байна.
Шварценеггер, Мария Шрайвер нар 2013 оны эхээр албан ёсоор салсан юм. Хос гурван охин, нэг хүүтэй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ