Кэри хуримандаа дуучин урихгүй

Дуучин Мэрия Кэри тун удахгүй Австралийн тэрбумтан Жеймс Пакер гэгчтэй хуримлах билээ. Хос ирэх арваннэгдүгээр сард Италид хуримлах нь тодорхой болсон юм. Тэгвэл хос хуримынхаа үеэр ямар нэгэн дуучин, хамтлагыг урихгүй гэдгээ “People” сэтгүүлд ярьсан байна.
Паркер “Кэри хуримандаа дуучин урихаас татгалзсан. Тэр өөрөө үдэшлэгийг хөгжөөх байх” гэсэн бол Кери “Би бодлоо гэнэт өөрчилж магадгүй юм” гэж ярьжээ.
Хос өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “GLAAD” шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ хуримынхаа товыг зарласан байна. Кэри “Хүүхдүүд минь миний шийдвэрийг хүндэтгэж байгаа” гэж хэлжээ. Тэрбээр өмнөх гэрлэлтээсээ хүү, охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ