Цогцсоос шинжилгээ авч, Техасын лаборатори руу илгээжээ

Монгол эмэгтэй АНУ-д ор сураггүй боллоо гэх мэдээдэл цацагдсан. Одоогоор Чикаго хотын нэгэн авто зогсоолоос Ази эмэгтэйн цогцос олоод байгаа бөгөөд хайж байсан монгол эмэгтэй мөн эсэх нь тодорхойгүй байна.
Энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Чикаго хотын WGN телевизээр Чикаго хотын өмнөд дүүргийн машин ачих газрын эзэнгүй зогсоол дээрээс машин дотроо нас барсан байдалтай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн мэдээ гарчээ. Уг мэдээллийн мөрөөр манай улсын консулын хэлтсийнхэн Чикаго хотын цагдаагийн газартай холбогдож хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч Том Крэнтэй утсаар ярьсан байна.
Олдсон машин нь иргэн З-ийн унаж явсан Хонда аккорд машины марк, дугаартай тохирч байгаа бөгөөд нас барсан цогцос нь Ази эмэгтэйнх болохыг мэдэгджээ. Цогцос машины хойд ачааны хэсэгт олон хоносны улмаас хэн болох нь танигдахгүй байгаа юм байна. Иймээс цогцсыг таниулахаар шүүх эмнэлгийн шинжилгээг хийж байгаа юм. Цогцсоос ДНК-ийн шинжилгээг авч Техас дахь лабораторт хүргүүлсэн ба албан ёсны хариу гарахад багагүй хугацаа шаардлагатай аж.
Хэргийн мөрдөн байцаагч Дэс Плэйнес хотын цагдаагийн газартай холбогдон мэдээлэл солилцож ажиллаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний албан ёсны хариу ирсний дараа тайлийгаачийг хэн болохыг зарлах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ