Цахилгааны гэмтлээс болж гал гарчээ

img

“Corporate” зочид буудалд гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд тус зочид буудлын долоодугаар давхарт гал гарлаа гэх мэдээлэл ирсэн аж. Дуудлагын мөрөөр Гал унтраах 10 дугаар анги болон Хан-Уул дүүргийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн албан хаагчид шуурхай ажиллаж галыг бүрэн унтраагаад байна. 

 

 

Гал цахилгааны гэмтлээс үүдэн гарсан гэдгийг нийслэлийн онцгой байдлын албанаас мэдээлэв. Тус зочид буудлын суурийн давхарт байрлах цахилгаан хуваарилах самбарын утаснаас гал гарч, цахилгааны утсаа даган долоон давхар хүртэл шатсан байна. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан ч өрөөнүүд утаагаар дүүрсэн тул хайгуулийн ажиллагаа явуулж буй.

 

Галын үеэр хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд хоёр хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ. 

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Unetei barigdsan bolon barigdaj baigaa zochid buudluud bolon oron suutsni horoolol zereg ed herenge zereg ul hedleh herengee naidvartai davkhar daatgald daatguulah heregtei baina, Ustaj ugui bolson ed herenge chin nehen telegdene gedgiig buu mart!
2016-05-16
Зочин:
door tagnuulii gazar
2016-05-16