”Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч” хэмээн бусдыг залилжээ

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг шийдвэр гүйцэтгэгч Золбаяр” гэж өөрийгөө иргэдэд танилцуулж, цэргийн дүрэмт хувцас өмсөж иргэдийг залилан мэхэлсэн хэрэг гарчээ. Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн “Х” гэгч уг хэргийг үйлдсэн бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Иргэн “Х” нь бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийг үзүүлэн албадан дуудлага худалдаанд орох хөрөнгө мэтээр тайлбарлаж, шүүхийн шийдвэрт заасан мэдээллийн дагуу иргэдийн хаягаар очиж, төлбөрийн мөнгө шаардаж, олон иргэдийг залилан мэхэлжээ.
“Шийдвэр гүйцэтгэгч Золбаяр” гэж өөрийгөө танилцуулсан иргэнд залилуулж хохирсон иргэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст хандаж болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ