Rokit Bay: Би согтуу жолоо барьж үзээгүй

img

Реппер Rokit Bay “Хариуцлага” нэртэй шинэ цомгийн баяраа өчигдөр хийсэн. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр сонин, сэтгүүл, телевизэд ярилцлага өгөх дургүй гэдгээ хэлж, товчхон ярилцахыг хүссэн юм. 

 

 

-Гурав дахь цомог “Хариуцлага” нэртэй байна. Энэ үгийг хэнд хаяглав аа?

 

-Эцэг эхчүүдэд хаягласан. Цомгийн эхний дууг сонсоод л энэ утга санааг ойлгох байх. Гэхдээ тэр чигтээ эцэг эхчүүдийн хариуцлагын тухай цомог биш. Цомогт багтсан дуунуудаар олон төрлийн сэдэв хөндсөн байгаа.

 

-Цомогт 9 дуу багтжээ?

 

-Өмнөх цомог 10 дуутай байсан. Энэ удаад “Хэний хүүхэд вэ”, “Тасархай залуу”, “Диваажингийн нулимс”, “Ганцаардсан улс төрч”, “Эвшээсэн дагина”, “Аюултай бүс”, “Бороо”, “Бор арьст Гаамп”, “3.2.1” гэсэн 9 дуутай цомог гаргалаа. Би илүү дутуу дүүргэлтийн дуу хийдэггүй болохоор яг чанартай уран бүтээлүүдээ оруулдаг. Тийм болохоор бүгд л сайхан дуунууд.

 

-Дуунуудаас “Бороо” гэдэг нэр содон санагдлаа?

 

-Энэ нэр хэвшмэл дууны нэр боловч дуу нь бол эмэгтэй хүний сэтгэгдэл ер нь эмэгтэй хүний тухай дуу бий.

 

-Эмэгтэй хүн гэснээс Баяраа найз бүсгүйтэй болсон уу?

 

-Үгүй ээ.

 

-Яагаад гэр бүлтэй болохгүй байна  вэ?

 

-Тэгж байгаад болох байлгүй дээ.

 

-Эргээд цомгийн тухай асууя. Ёс бус хэллэг багтсан гэж анхааруулсан байна. Гэтэл таны цомгийн баяр дээр маш олон өсвөр насныхан ирсэн байна.

 

-Харин тийм. Би үүнээс л санаа зовж байна. Ямар ч байсан сая аавтайгаа явж байсан нэг жаахан хүү цомгийг маань аваад гарын үсэг зурууллаа. Манай нэг найзын дүү нь бас авсан. Тэдэнд “Том болоод сонсоорой. Одоохондоо зургийг нь хараад байж байгаарай” гээд л өглөө. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ авч өгмөөр байгаа юм байлгүй. Энэ бол эцэг эхчүүдийн хариуцлага. Би бол сануулгаа зөндөө хэлсэн.

 

 

-Ер нь хэдээс дээш насныхан сонсох боломжтой вэ?

 

-Дууны цомог дээр нас заагаагүй байдаг. Миний бодож байгаагаар 16-аас дээш насныхан сонсоход болно гэж бодоод байна. Дор хаяж 14 нас. Гэхдээ би их сүртэй яриад байгаа болохоор хүмүүс дотор нь учир зүггүй хараасан юм байгаа гэж бодоод байх шиг байна. Тийм бол биш.

 

-Хараалын үгээ боорцог гэж сольж хэлдэг гэсэн?

 

-Дөхөж байгаа  үг нь л дээ. Бодохгүй юу. Боорцогтой төстэй ямар муухай үг байж болох нь уу. Түүнийг л зүйрлэсэн хэрэг.

 

-Цомгийн нүүр зурагт байгаа “Амандаа цэцэгтэй эр”-ийг тайлбарлавал?

 

-Амаа цэцгээр халхалсан нь би заавал цэцэг шиг, солонго шиг гоё зүйлсийг хэлэх ёстой юм шиг, өөрийнхөө хэлэх гэсэн зүйлээ хэлж чадахгүй байгаа байдлыг илтгэх юм. Бас шорон харж байгаа байх. Түүнд хүүхдүүд намайг хорьсон байна. Энэ нь миний бүтээлч сэтгэлгээг боосон учраас цэцгээр амаа боосон маягтай ийм зураг оруулсан байгаа.

 

-Цомгийн нэртэй холбоод асуухад та өөрөө хэр хариуцлагатай вэ?

 

-Гайгүй шүү. Ямар ч байсан согтуу жолоо барьж үзээгүй. Өөрийнхөө хэмжээнд гайгүй хариуцлагатай.

 

-Дараагийн цомгоо хэнд хаяглах вэ?

 

-Одоохондоо тодорхойгүй байна. Гэхдээ ерөнхийдөө санаа нь бол байгаа. Мэдээж өөр л юм байна байх даа.

 

-Та  хэлж байсан. Надад өрсөлдөгч байхгүй. Би өөрөө өөртөө өрсөлдөгч гэж?

 

-Тийн. Тэгж хэлсэн.

 

-“Яг түүн шиг” нэвтрүүлэгт дуучин Амархүү өөрийг чинь дуурайсан. Танд таалагдсан уу?

 

-Дажгүй ээ яахав. Боломжийн.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Boortsog odoo tiim muuhai yumuu? Yu heleh geed bnaa?
2016-05-18
Зочин:
Юун сүртэйн бэ хаха
2016-05-17
Зочин:
Боорцогтой төстэй муухай үг гэнэ ээ. Юу гэж ойлгох вэ.
2016-05-17
Зочин:
СОГТУУ жолоо гэдэг хүн л авьяаслаг монголчуудыг шүүж дээ. Бид ч өнгөрчээ. Хэл минь, нэр минь, эх орон минь. ЯАНА даа??????????????
2016-05-17
Зочин:
СОГТУУ ЖОЛОО ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. МАШИНЫ ЖОЛОО БУЮУ ХҮРД РУЛЬ НЬ СОГТУУ БАЙХ УУ, ТЭГШСҮРЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭН
2016-05-17
Зочин:
Юун сүртэйн бэ хаха
bi:
энэ хэн гэдэг нөхөр вэ, од гэж бодоогүй биз, хэрэггүй хүмүүст битгий анхаарал хандуул
2016-05-17
Зочин:
Sogtuu joloo gej bh uu?
2016-05-17
huu mini ur mini haltar mini sons:
EVII HUU MINI ODOO BN SH DEE MONGOL GAZART CHINII ENE HEREGGUI EE AFRIKT CH YUMUU ANU GIIN HARIIN HOROOLOLD L BH ZUIL .TENGERLEG HIIMORILOG MONGOLD NO SHU DE . NUGUU HEDEN HULGAICH NARIIN EH ZAHAA ALDSAN HUUHDUUD L SONSOH BH ZAVAAN YUMAA AVAAD ZAILAA .
2016-05-17