Э.Уртнасан: Кэндо хүнийг сэтгэлийн хаттай болгодог
2016-05-17

“Итгэл, зүтгэл, сэтгэл” уриатай “Монгол Кэндо клуб”-ын багш Э.Уртнасантай ярилцлаа.

 

 

-Кэндо гэдэг спортын талаар та тайлбарлахгүй юу?

-Кэндогийн анх үүсч хөгжсөн хугацаа нь самура үүссэн хугацаанаас үүдэлтэй гэж нэрлэж болно. Япончууд самурагаа халсан. Тэгсэн ч хичээллэж байсан хүмүүс нь самурагаа хиймээр санагдаад, модон сэлмээр тулалдсаар орчин үед ийм төрөл болон хөгжсөн байгаа юм. Тэгэхээр бид ерөнхийдөө самурагийн тулааны урлагаар хичээллэж байгаа гэсэн үг. Кэндо гэдэг нь Японоор “Илдний замнал” гэсэн утгатай үг юм.

 

-Монголд хэзээнээс хөгжсөн бол?

-Монголд 1997 оноос Кэндо үүсч хөгжсөн. Одоогийн байдлаар Улаанбаатарт 7 клуб үйл ажиллагаа явуулдаг.

 

-Манайд Кэндогийн тэмцээн уралдаан болдог уу?

-Болно оо. Гурван жил тутамд дэлхийн аварга, жил тутамд улсын аваргын тэмцээн болдог. Мөн БНХАУ, Япон зэрэг улс нээлттэй тэмцээн хийнэ. Түүнд нь бид Монголынхоо сайн гэсэн тамирчныг авч явахын тулд сар бүр жижигхэн тэмцээн хийж түүнд сайн оролцсон нэгнээ явуулдаг.

 

-Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?

-Бид өнгөрсөн 2015 онд Японы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцсон. Анх удаа орсон учраас алдаа оноо байсан. Гэсэн ч бидэнд туршлага болсон. Дараагийн аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсад 2018 онд болно. Түүнд оролцоно.

 

-Таны хувьд анхлан яагаад энэ спортод дурлах болсноо яривал сонирхолтой байх?

-Би оффист байнга суугаа ажил хийдэг байсан. Тиймээс нуруу өвдөөд, жин нэмээд эхэлсэн. Тэгээд спортоор хичээллэе гэж бодоод фитнест явлаа. Бассейнд сэллээ. Нэг их үр дүн олоогүй. Тэгээд Кэндогийн клуб гэж байдгийг мэдээд зааланд нь орж ирснээс хойш миний байх газар энэ мөн юм байна гэж бодож эхэлсэн дээ.

 

 

 

-Кэндо хийгээд хэдэн жил болж байна вэ?

-Миний хувьд хичээллээд гурван жил болж байна. Энэ хугацаанд чамгүй амжилт гаргасан гэж би хувьдаа өөрийгөө үнэлдэг юм. Тэгээд манай “Монголы Кэндогийн холбоо”-ны зүгээс намайг энд багшаар томилсон. Будогийн урлаг учраас холбоо нь хүртэл шийдвэр гаргахдаа хатуу. Ерөнхийдөө хүн тэмцээнд сайн оролцохоос гадна бусдад хэрхэн үлгэр дууриалал болж байна зэрэг олон чадварыг шаардаж байдаг. Багшлаад хагас жил болж байна.

 

-Шавь нартаа юуг зааж сургахыг чухалчилдаг вэ?

-Олон төрлийн хүмүүс орж ирдэг. Түрэмгий, хурдан ааш зантай зэрэг. Кэндо бол хувцсаа өмсөхөөс эхлээд маш олон давуу талыг хүнд заадаг. Хамгийн гол нь өөрийн хичээллэж буй заалыг хүндэлдэг, орж ирээд ёслодог, багштайгаа ёслох зэрэг харилцааны соёлыг бас давхар зааж сургадаг. Бид хоорондоо бэлтгэлээ хийхдээ хүртэл ёслогоогоо хийгээд эхэлдэг. Ганцаараа Кэндо хийгээд амжилт олохгүй. Олуулаа хийхийн тулд бие биетэйгээ зөв харилцахыг заана. Тэр утгаараа ерөнхийдөө харилцаан дээр суурилсан спорт юм даа. Тэгэхээр би шинэ хүмүүсийг бусдад өөрийгөө зөв ойлгуулж чадах, харилцаж сурах, түүнээсээ зөв үр дүнгээ авдаг байгаасай л гэж хүсдэг.

 

-Шавь нар нь ямар зүйлийг сурч авсан бол?

-Кэндогоор хичээллэж байгаа хүн өв тэгш бие хаатай, зарчимч, цагийн юмыг цагт нь эхэлдэг, хүнд бэлтгэл гээд бултаад байхгүй давах ёстой гэж хичээх хэрэгтэй зэрэг олон зүйлийг олж авдаг. Би ч хувьдаа тэр бүгдийг олж авсан гэж боддог юм. Манай найз нөхөд хэлэхдээ “Кэндо чамайг асар өөрчилж байна” гэдэг. Хичээллэж байхдаа ёс суртахуун, харилцааны соёл сураад ирэхээрээ амьдрал дээр ч тийм байдаг.

 

-Сургалтын явц, төлбөрийн талаар тодруулахгүй юу?

-Бид сард нэг удаа элсэлт авдаг. Тэр нь анхан шатны элсэлт. Энэ элсэлт нь хоёр сар үргэлжилдэг. Анхан шатны элсэлтээ давбал 5 кг-ийн хүндтэй тулааны хувцсаа өмсөөд л тулалдаж эхэлнэ гэсэн үг. Бид долоо хоногийн  даваа, лхагва, баасан гаригийн 18.30-20.30 цагийн хооронд хичээллэдэг байгаа. Төлбөр мөнгөний хувьд гэвэл одоогийн байдлаар хямдрал зарласан. Хоёр сарын анхан шатны сургалт 200 мянга бол зөвхөн энэ сард 50 хувь хямдруулаад 100 мянга болгосон. Тэгээд дараа сараас 200 мянга гээд явах юм. Бид энэ долоо хоногт элсэлт авч дуусна.

 

-Хэдээс хэдэн настай хүмүүс хичээллэж байна вэ?

-Ер нь бол янз янз. Манайд 45-тай, 38-тай ч хүн байна. Бүр 8 настай жаахан хүүхдүүд ч байна. Кэндогийн нэг сонин зүйл нь хүн насаа нэмэгдэх тусам Кэндод дурладаг. Тэгэхээр Кэндо бол насан туршийн спорт гэсэн үг.

 

-8 настай хүүхдүүд шантарна биз?

-Хүн тулааны урлагаар хичээллээд өрсөлдөгчдөө ялагдаад ирэхээрээ бие нь сульдаад, хожигдоно гэхээр уур нь хүрээд ухаан санаа нь балартаж эхэлдэг. Тулаанаа бодож чадахгүй байна. Кэндо үүн рүү маш их чиглэдэг. Миний зарим шавь жаахан хүнд бэлтгэл хийхээр ухаанаа алдаад баларталд ороод байдаг.

 

-Ач холбогдол, үр дүн нь юу вэ?

-Тулаанч хүн эцсийн мөч хүртэл бүх хүчээ шавхаад өрсөлдөгчөө ялах нь л чухал. Ер нь Кэндо хүний сэтгэл зүйд нөлөөлж, сэтгэлийн хаттай болгодог. Өрсөлдөгчөөсөө чи сэтгэлзүйгээр илүү хатуу байж ялах ёстой. Дасгалууд нь ч нэлээдгүй хүнд. Сэтгэлийн тэвчээр муутай бол дасгалаа хийж чадахгүй шантарна. Хэрэв чадна гээд л хийгээд байвал биеийн өв тэгш байдал, сэтгэл зүй, тамиржилт гээд бүх зүйлийг өв тэгш болгодог тулааны урлаг.

 

 

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Хүүхэд залуусыг Кэндог сонирхоосой, хийгээд үзээсэй гэж хүсэх байна. Ямар нэгэн зүйл дээр хүн шантарвал цаг, зав, бие, мөнгө гээд олон зүйлийг алддаг. Тэгэхээр нийт залуус маань аль нэг зүйлийг эхлүүлсэн бол битгий орхиж байгаарай. Аливаад тууштай байгаарай. Хэрэв Кэндог сонирхож байвал манай үүд хаалга үргэлж нээлттэй шүү гэж хэлмээр байна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай фэйж "Mongolia Kendo Club" хуудсаар зочлоорой

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
DESI:
Чоно, Хасбуу клуб-г хааш нь хийчихвээ хамгийн сайн клубууд шүү дээ
2016-05-17
desi:
99603457
2016-05-17
GG:
Sonin hariltsaa muutai hun bnlee eruusu taalagdaagui!
2016-05-17
kendoka:
Tuv usan basseinii hajud ulsiin filarmoni.d Mongol kendo klub bairladag. Trnees gadna ta uuriin gertee oirhon klubig songoj bolno. Zaisand Chikara klub, Zaluuchuudiin holboond Bees klub, 23r surguulid Orgil klub, Tumur zamd UB kendo klub g.m bgaa Facebook page.uuder iluu delgerengui medeelel bdag.
2016-05-17
DESI:
Чоно, Хасбуу клуб-г хааш нь хийчихвээ хамгийн сайн клубууд шүү дээ
Zochin:
Tuv bassien urd Ulaanbaatar chuulga 94072030
2016-05-17
kendo:
saihan yriltslaga bn
2016-05-17
asuult:
haana bdag yum bol utas bna uu
2016-05-17
desi:
99603457
Zochin:
Tuv bassien urd Ulaanbaatar chuulga 94072030