Ийм царайтай түшээд Монголыг жолоодож чадах уу?!

img

 

Сонгууль хэдхэн хоногийн дараа болно. Мэдээж, аль нам ялж, хэн хэн Их хурлын гишүүн болох нь одоо тодорхой биш. Гэвч энэ удаагийн Их хурал ялалтын замаа засах нууц уулзалт, хуйвалдаанаа ч олон түмнээс нуусангүй.

 

Эхлээд Үндсэн хуулийн цэцээр холимог систем хол явахгүй, Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргуулсан. Улмаар тэндээс “унасан” 28 тойргоо хуваах гэж би, чи-дээ тулцгаав. Улайрсан хэрүүл, тэмцэл болж байж ямар ч байсан батлаад авлаа.

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд болсон чуулганы хуралдаанаар хамаг байдгаа дэлгэн хэрэлдэж, эцэст нь Хөвсгөл, Увс, Завхан, Өвөрхангайн тойргийн дугаар, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчилж, хаа байсан Налайхыг Чингэлтэйтэй, Багануурыг дөрөв хуваагаад Сүхбаатар дүүрэгт жижиглэн тараасан 76 тойрог бүхий  хувилбарыг дэмжиж баталлаа.  Мөн ингэхдээ Увсад Н.Алтанхуягт тойрог нэмж гарган, Сүхбаатар аймагт оногдоод байсан нэг квотыг “хураан” авсан юм. Үүний зэрэгцээ Хэнтийд нэг тойрог нэмж гуравтай болгосон нь МАН-ынхны дотрыг ёстой л маажсан хэрэг болж. Энэ тухай өгсөн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын марзан тайлбар одоо ч олон нийтийн шүүмжлэлийн бай болсоор байна. Энэ эрхэм “Хэнтий бол та бүхний цээжээ дэлдээд байдаг Чингисийн нутаг. Тэгэхээр гурван мандаттай байх нь зүй ёсны хэрэг” гэсэн юм даг уу даа.

 

Эрх баригчид тойрог хуваахад өөрсдийнхөө ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсныг толгойтой бүр ярьж байна. Ямар сайндаа л энэ хувилбарыг төслийн хэмжээнд сонссон МАН-ын гишүүд юу болов гэмээр уурлаж ундууцан мэддэг муу үгээрээ нөгөөдүүлээ харааж загнаж байхав.

 

Ний нуугүй хэлэхэд өөрсөддөө зориулж нааш цааш нь болгосон 76 жижиг тойргийг тойрсон хэрүүл үүний цаана юу болоод өнгөрснийг, ямар хэмжээний хэлэлцээ тохироо хийснийг бэлхнээ харуулаад өгнө.

 

Дээрх хэрүүлийн алим болсон Хэнтийн тойрогт Б.Гарамгайбаатарт зориулж нэгийг нэмсэн гэдэг байж болох л хардлага. Учир нь Хэнтийд Б.Бат-Эрдэнэ гишүүн дахин сонгогдох хамгийн өндөр магадлалтай. Араас нь одоо аймгийн МАН-ын даргаар ажиллаж буй УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба, МАН-ын генсек асан У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байна. Гэхдээ У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй тухай эх сурвалжууд хэлж байгаа. МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал гээд залуухан нэр дэвшигчид нутгаасаа дэвшихээр шийд намынхаа шийдийг хүлээн сууж буй. Мөн АН-аас аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нэр дэвшинэ. Түүнийг орон нутагтаа ихээхэн нэр хүндтэй байгааг эх сурвалжууд бичиж байгаа. Бас ИЗНН-ын генсек асан, Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн хүү Хүдэр-Ян намуудын тохироогоор АН-ын нэр дээрээс тус аймагт нэр дэвшинэ. Дээрээс нь Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар гэж Хэнтийгээр байнгын гүйдэлтэй залуу байна. Иймэрхүү өрсөлдөгчид мань Б.Гарамгайбаатарыг айлгах нь зүйн хэрэг. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд Бүлгийн дарга, жагсаалтад багтана гээд баахан дээгүүр сэвчихсэн. Муу нэр луу дансыг түүнд авчирдаг өнөөх Чандганын талын 50 км замдаа нөхөөс ч тавиагүй түүнд УИХ-ын гишүүний эрхийг нутгийнхан нь өгөх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ АН, МАН-ын дээгүүр төвшинд тохирсноор бол Хэнтийд “цуст” тулаан болох учиргүй.

 

Хоёр Энхболдын ярьж тохирсноор нэгт Б.Бат-Эрдэнэ, хоёрт хэн ч гэдэг юм, гурван “гишүүн”-ий нэрийг зоочихсон л байгаа. Намуудын удирдлагууд нь ч хэрхэн яаж сонгогдохоо нууж хаахаа больжээ. Бараг тодорхой болсон оноолтоор бол Баянголд АН-ын дарга З.Энхболд нэр дэвшинэ. Түүнтэй МАН-ынхан өмнө нь Баянхонгорт нэр дэвшиж явсан “Ачлал” их дэлгүүрийн эзэн М.Билэгт гэдэг эмэгтэйг тулгана. МАН-ын дарга М.Энхболдтой Төв аймагт экс дэд сайд Х.Золжаргал, Д.Доржпүрэв нарын аль нэгийг өрсөлдүүлэх тухай мэдээлэл байгаа юм. Түүнчлэн шинэ хувилбараар хувааж будлиан тариад байгаа Увс аймагт Н.Алтанхуягт зориулж нэг тойрог нэмсэн гэгдэж байна. Гэвч өчигдрөөс түүнийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэсэн албан бус мэдээлэл цацагдаад эхэллээ. Хэрэв энэ үнэн бол Сонгинохайрхан дүүргийн мандатыг зургаа болгосны шалтгаан нь тодорхой болно гэсэн үг.

 

Мөн Хан-Уул дүүрэгт Багахангай, Сүхбаатар дүүрэгт Багануур, Чингэлтэй дүүрэгт Багануур дүүргийн зарим хороо, Налайх дүүргийг багтаасан. Баянзүрх дүүргийг тус бүр зургаан мандаттай болгосон зэргийн цаана Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, бас өмнөх тойргоо орхин ирсэн Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарын эрх ашиг бий. Гэхдээ дан ганц АН ч бус энэ хоёр нам бүх тойрог дээр өөрсдийн болмжтой хүнээ өөд татаж, нөгөө намдаа найр тавихдаа сул өрсөлдөгч “хаяж” өгөхөөр тохиролцсон нь нэр дэвшигчид тодрох тусам тодорхой болж буй юм.

 

Үүнээс гадна олон нийтийг бухимдуулж, нам дотроо хагарал бутралын оч асаах болсон нэг асуудал бол энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээр нөгөөх л “эл дол, улиг” болсон хүмүүс гарч ирж байгаа явдал ажээ. АН-аас одоогийн гишүүд хийгээд томоохон албан тушаал хашиж буй 50-60 насныхан зонхилон нэр дэвшинэ. Өөрөөр хэлбэл, залуусаа дараагийн сонгууль хүртэл хүлээхийг “санал болгосон” гэж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын хэлдгээр нэр, гар цэвэр залуусаа энэ удаад үлдээх сонирхол энэ намын удирдлагын зүгээс хүчтэй явж байгаа. Энэ нь явсаар удахгүй болох нэр дэвшигчдийг тодруулах ҮЗХ-ны хурлаар тэсмрэлт болж ч магадгүй болоод байгаа ажээ. Хэзээнээсээ фракцуудынхаа зөрчлийг, тэдний хүсэл шуналыг дарж зохицуулж дийлэхээ больсон АН-д УИХ-д нэр дэвших сонирхол бүхий, намынхаа удирдлагад”гологдсон” залуусын ширүүн тэмцэл өрнөж ч магадгүй. МАН ч бас иймэрхүү бодлого барьж байна гэхэд болно. АН-ыг бодвол ганц нэг залуусаа дэмжинэ гэдгээ намын удирдлагууд нь илэрхийлжээ. Тэр байтугай хэдэн сарын өмнөөс тойрог дээрээ давхцаад  байгаа залуусын дунд сунгаа хүртэл явуулсан байдаг. Гэсэн хэдий ч МАН-аас ухамсраараа “улс төрийн чөлөө” авч жрагаж суух сайхан насан дээрээр ирсэн хүмүүс дахиад нэр дэвшинэ гээд тойрог бөглөж суугааг хэлэх хэрэгтэй. Эдний сонгодог жишээ нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл байна. Энэ жил 74 нас сүүдрийг зооглож буй. Тэрээр 1992 онд Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш парламентад тасралтгүй сонгогдсон. Энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвших гэж байгаа юм байна. Бас эрхэм гишүүн Д.Лүндээжанцан. 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдсоноос хойш бас л Их хуралд тасралтгүй сууж байгаа. Эдний адил хэд хэдэн гишүүнийг нэр дурдаж болно. Мэдээж тэд  Монголын парламентын төлөвшил, улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан. Харин одоо тэднээс монголчууд юу хүлээнэ гэж. Тэд 2012 онд намын жагсаалтын ард орж ирсэн бол одоо тойргоо солиод нэр дэвшинэ гэж байна. Нөгөө талаар дэлхийн хөгжилд хөл нийлэх, нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн хямралаас гаргах хэмжээний улстөрчдийг “илрүүлэн” сонгож төрийн жолоог атгуулах хүсэл монгол хүн бүрт байна. Түүнд хүрэхийн тулд нөгөө л хэдэн улстөрч, тэр тусмаа сонгогчдоо нүдэн дээр нь доромжилсон өнөөгийн Их хурлын гишүүдээс хэнийг нь дэмжих вэ. Монголын түүхэнд байгаагүй хуйвалдаан, хүч түрэмгийллийг үйлдсэн, түүнийгээ олон нийтийн нүдэн дээр өчүүхэн ч эмээлгүй хийж чадсан АН болон МАН-ын ийм түшээдтэй Монголын төр иргэдээ бусдын зэрэгт хүргэж, улс төр, эдийн засгийн хямралаас гаргаж чадна гэж үү. Яг одоо иргэн бүр ингэж бодож суугаа гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй биз ээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
.... ийм түшээдтэй Монголын төр иргэдээ бусдын зэрэгт хүргэж, улс төр, эдийн засгийн хямралаас гаргаж чадна гэж үү. Яг одоо иргэн бүр ингэж бодож суугаа гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй биз ээ. ҮГҮЙ. МОНГОЛЧУУД ОДОО ЯАЖ ЭНЭ АВИЛГАЧДААС САЛАХ ВЭ? ЯАЖ УЛС ОРНОО ДАМПУУРЛААС АВРАХ ВЭ? ГЭЖ БОДОЖ СУУГАА. МӨРИЙЦСӨН Ч АЛДАХГҮЙ.
2016-05-18
zochin:
ene 2 namd bgaa humuusiig heniig ch songohgui ged bhad yagaad gargaj taviad bgan !!!!!!, shine zev zaluu bas mergeshsen delhiin bolovsroltoi bas hel niiluulj teriigee mongol hersendee suulgahiin tuld mongol hun shig haritsuulalt hiij chaddag humuus heregtei bna tuunees neg ulsiin ymiig dagan duuraih esvel ambiits huviin erkh ashigaa heesen humuus ogt hereggui ee!!!!!!!!!!!!!
2016-05-17
Зочин:
MANAN ODOO MASKAA TAILAH TSAG N BOLSON ARD TVMEN VNEN DVR TORHIIG CHINI HARJ BNA MAHN-AA DEMJIE
2016-05-17
NARAA:
HURAL CHUULGANDAA SUUDAGGVI HUWIIN ERH ASHIG ERH MEDLIIN TOLOO HUWIIN AMBITSAA HOOSON YUMNUUD ENE TORD HEREGGVI AN MAN-D IIM SONIRHOLTOI NOHDVVD OLON BGAA N ULS ORNI AMIDRALD BODITOI OORCHLOLT GARAHGVI ARD IRGEDIIN AMIDRAL DOROITSOOR BNA
2016-05-17
NARAA:
HURAL CHUULGANDAA SUUDAGGVI HUWIIN ERH ASHIG ERH MEDLIIN TOLOO HUWIIN AMBITSAA HOOSON YUMNUUD ENE TORD HEREGGVI AN MAN-D IIM SONIRHOLTOI NOHDVVD OLON BGAA N ULS ORNI AMIDRALD BODITOI OORCHLOLT GARAHGVI ARD IRGEDIIN AMIDRAL DOROITSOOR BNA
2016-05-17
NARAA:
HURAL CHUULGANDAA SUUDAGGVI HUWIIN ERH ASHIG ERH MEDLIIN TOLOO HUWIIN AMBITSAA HOOSON YUMNUUD ENE TORD HEREGGVI AN MAN-D IIM SONIRHOLTOI NOHDVVD OLON BGAA N ULS ORNI AMIDRALD BODITOI OORCHLOLT GARAHGVI ARD IRGEDIIN AMIDRAL DOROITSOOR BNA
2016-05-17
NARAA:
HURAL CHUULGANDAA SUUDAGGVI HUWIIN ERH ASHIG ERH MEDLIIN TOLOO HUWIIN AMBITSAA HOOSON YUMNUUD ENE TORD HEREGGVI AN MAN-D IIM SONIRHOLTOI NOHDVVD OLON BGAA N ULS ORNI AMIDRALD BODITOI OORCHLOLT GARAHGVI ARD IRGEDIIN AMIDRAL DOROITSOOR BNA
2016-05-17
Зочин:
manan pizda
2016-05-17
зочин:
нас өндөр ч их хуралд байх ёстой хэдэн хүн бий шүү. Тэд ядаж зангарагаараа хэтэрхий мэргэн жараахайнуудыг тохь суулгаж өгөхөд ихэрэгтэй ш дээ. Дараа нь залуухан байсан жараахайнууд нас тогтон том тулд болж дараагийн жараахайнуудаа сургавал алдаж онох нь бага байх биз ээ...
2016-05-17
burmaa:
ene songuuliar ednii heniig ni ch buu songo humuusee....dandaa shine zaluu humuusiig songotsgooyo humuusee....
2016-05-17
Bayaraa:
AN ,MAN iig aliniig n ch songobgui baih heregtei ed naraar l mongol dutaj gej naaduul chin niileed l idne
2016-05-17
Зочин:
amerikt vnench gulug n elbegdorj bayartsogt
2016-05-17
Зочин:
amerikt vnench gulug n elbegdorj bayartsogt
2016-05-17
Зочин:
chanariin yalgaa
2016-05-17
Зочин:
hogshin zaluugui hunii setgel adil ajilana
2016-05-17
songogch irgen:
heree hereeniihaa hariig gaihav gegcheer AN iin Gonchigdorjiig mun sain har daa...Hentiid buural tolgoi neg suudlaa aldah magadlal ihtei.Songogch tanii taalal medtugei...
2016-05-17
Зочин:
МАН -ын нүүр царай Лүндээжанцан. МАН -ыг ойлгоё гэвэл Лүндээжанцанг сайн хар.
2016-05-17
Болд:
МАНАН-гийн төр байгаа эрх баригчдад хийж чадахгүй зүйл гэж алга. Юу ч хийсэн тэдэнд хариуцлага тооцох юу ч алга. Тэд өөрсдөө хуулиа батлаад тэр хуулиа хүчээр тулгаж мөрдүүлж байна. Зөвхөн МАНАН-д ашигтай хууль өөр хэнд ч биш. Мөнгө угаах арга нь улам нарийсч монгол бол зөвхөн саалын үнээ болж хувирсан байна.
2016-05-17
Зочин:
МАНАН-гийн төр байгаа эрх баригчдад хийж чадахгүй зүйл гэж алга. Юу ч хийсэн тэдэнд хариуцлага тооцох юу ч алга. Тэд өөрсдөө хуулиа батлаад тэр хуулиа хүчээр тулгаж мөрдүүлж байна. Зөвхөн МАНАН-д ашигтай хууль өөр хэнд ч биш. Мөнгө угаах арга нь улам нарийсч монгол бол зөвхөн саалын үнээ болж хувирсан байна.
2016-05-17
туулай:
Монголын төрд төр барихын хүссэн олон хүн бгаа бололтой их хүссэн хүнд төр бүү барииул гэдэг бхаа МАНАН дахиж сонгохгүй юм чинь тарчвал яасан юм бэ хар машинаар сонгуулийн ажил явуулна гэвэл сонгууль өгөх хүн бгаа болов уудаа сонгууль өгөхгүй бхаар өөрсдөө сонгуульд яллаа гээд л гараад ирнэ СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ болох гээд ч байх шиг
2016-05-17
Гоолингоо:
Сонгууль дөхөөд ирхээр бөөн бөөнөөрөө цуглардаг МАНАН олигархууд сайн хүний дүр исгэгч нар. АРД ИРГЭД-ээ эрх ашигийн төлөө гэхээр амралтаа авдаг АМИА бодогч нар. Энэ сонгуулиар гарч ирэхгүй гэдэг нь тодохой.
2016-05-17
Гоолингоо:
Сонгууль дөхөөд ирхээр бөөн бөөнөөрөө МАНАН олигархууд сайн хүний дүр исгэгч нар. АРД ИРГЭД-ээ эрх ашигийн төлөө гэхээр амралтаа авдаг АМИА бодогч нар. Энэ сонгуулиар гарч ирэхгүй гэдэг нь тодохой.
2016-05-17
Мягмар:
МАНАН-гыхан өөрсөддөө зориулж нааш цааш нь болгосон 76 жижиг тойргийг тойрсон хэрүүл үүний цаана юу болоод өнгөрснийг, ямар хэмжээний хэлэлцээ тохироо хийснийг бэлхнээ харуулаад өгнө. Сонгогчидыг саналын хуудсаар тоолдог цаг өнгөрсөн
2016-05-17
SHD-n irged:
har mashinyg hereglehee bolison ued ni sanalaa ugnuu,songuuliin irts yadaj 50 bailgaya gevel har mashinaa bolioroi,tegehgui bol irts hurehgui ahin songuuli hiih boln shuu
2016-05-17
damdin ochir:
chi dembereliin nasiig vzekh shaardlagagvi gej bodood khogshnoor ni duudaad ad vzeed baina uu daa.odoo chamaas ch yum garakhgvi ni kharagdlaa
2016-05-17
зочин:
Америкаас орж ирсэн хакердсан хар машин байхад МАН-АН-нхан хэзээд эрх барьсаар байх болно.Хар машиныг эхний ээлжинд устгах ёстой юм.Одоо бол ард түмэн ямар ч санал өгсөн америкууд өөртөө үнэнч нохдыг гаргаж ирэх сонгууль л болж байна шүү дээ.
2016-05-17