С.Энхтөр хурандаа НИТХ-д нэр дэвшинэ

Хурандаа С.Энхтөр НИТХ-д нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Улаанбаатар хотын замын асуудлыг мэргэжлийн үүднээс тайлбарлаж, гарц гаргалааг хэлдэг мэргэжлийн хүн. Олон санал санаачилга гаргаж, зохих албан тушаалтнуудад хүргүүлдэг ч ажил болдоггүй учраас өөрөө хийх зорилгоор нийслэлийн парламентад нэр дэвших гэнэ.
Хурандаа С.Энхтөр энэ тухайгаа “Зөндөө л бичлээ, судаллаа, ярилаа дээш нь саналаа явууллаа тоох ч үгүй юм байна, өөрөө хийе зүгээр. Надад тэр сандал суудал хэрэггүй ээ, зүгээр л хөгжүүлмээр байна энэ хотыг. Би энэ фэйсвүүк дээр л гэхэд 1000 гаруй санал санаачилга дэвшүүлсэн байна, улс төр ярьж мэдэхгүй ч энэ ажлаа бол мэднэ л гэж бодож байна” хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ