“Тавантолгой”-н төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ

img

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ны даргад өргөн барив.

 

 

Тавантолгойн нүүрсний ордыг улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бөгөөд УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратекийн ордод хамруулжээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  :

 

-Таван толгойн нүүрсний ордыг олборлох асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж гэрээний төсөл боловсруулах Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг Монгол Улсын хуулиудыг зөрчсөн, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчиж хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж гэрээний төслийг бэлтгэсэн байсан. Тиймээс гэрээний төслийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагын үүднээс УИХ-ын нэр бүхий 40 гишүүн тогтоолын төсөл санаачлан өнөөдөр өргөн мэдүүлж байна. Энэ тогтоолын төсөл зургаан зүйл, нэг хавсралттай байгаа. Нэгдэх заалт дээр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран байгуулах компанийг 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшинэ. Хоёрдугаарт Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчид Монголын төмөр зам компани эзэмших нь зүйтэй гэж үзжээ. Гуравдугаарат, “Эрдэнэс Тавантолгой” компанийн  1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байх, дөрөвдүгээрт 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг тусгасан Уг асуудлыг энэ парламент хэлэлцэх эсэхийг УИХ-ны дарга шийднэ  хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ