Наадмыг Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болжээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэнээс энэ жилийн Улсын их наадмын нээлт, хаалтыг найруулах ерөнхий найруулагчийг сонгох асуудлыг хэлэлцжээ. Улмаар Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар болсон байна.
Эл шийдвэрийг Үндэсний их баяр наадмын комиссын дарга Шадар сайд Ц.Оюунбаатар гаргажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ