УИХ-ын хэрүүлч дарга

УИХ-ын дарга З.Энхболдын эзгүйд дэд дарга Р.Гончигдорж чуулганы хуралдааныг удирддаг. Харин түүний удирдсан хурал багагүй хэрүүл, хэл амтай болдгийг парламентын хуралдааныг үздэг хүмүүс андахгүй байх.
Мань дарга ирц бүрдүүлэхээс эхлээд бухимдаж эхэлдэг. УИХ-ын гишүүд рүү бухимдаж, танхимдаа орж ир, МАН-ынхан ирцээ бүрдүүл гэхчлэнгээр багагүй хэл ам дагуулсны эцэст хуралдаан эхэлнэ. Асуудал хэлэлцэх үед ч гишүүдийн асуултад нэмэлт тайлбар хавчуулж, ажлын хэсгийн өмнөөс хариулт өгөх, үг таслах гэхчлэнгээр дур зоргоороо аашлахыг бодитоор үзүүлдэг. Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг үг хэлж байхад микрофоныг хэд хэдэн удаа хааж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаалаа.
Хуралдааныг даргалагч дэгийг сахиулах ёстой ч өөрт нь таалагдахгүй бол үгийг нь тасалж, гишүүдийн эрхэнд халдах ёсгүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ