Хүүхдийн жүжгүүд тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын “Хүүхдийн жүжгийн өдөр”-үүд энэ сарын 30-наас эхэлнэ. Тус театрынхан Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг угтан “Бардам туулай”, “Үнсгэлжин” , “Норовын намтар” зэрэг жүжгийг цувралаар тоглох нь ээ.
Тоглолтын хуваарийг танилцуулж байна.
- Энэ сарын 30-нд 11.00 цагт С.Михалков “Бардам туулай” мюзикл инээдмийн жүжиг
- Энэ сарын 31-нд 11.00 цагт Т.Габбе “Үнсгэлжин” инээдмийн жүжиг
- Зургаадугаар сарын 1-ний 11.00, 14.00 цагт Д.Содномдорж “Норовын намтар” мюзикл инээдмийн жүжгийг тус тус тоглох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ