Хайди урагдсан даашинзаа зарна

Супермодель Хайди Клум Каннын наадмын дараа зохион байгуулагдсан үдэшлэгт оролцох үеэрээ даашинзаа урж, эвгүй байдалд орсон билээ. Тэрбээр “Balmain” брэндийн металаар хийсэн даашинзыг өмссөн юм. Харамсалтай нь түүнийг бүжиглэж байхад даашинзны нэг хэсэг мултарч унажээ.
Тэгвэл Хайди өчигдөр инстаграмдаа урагдсан даашинзтай зургаа нийтлээд “Зарна. Авахыг хүссэн хүн үнээ илгээ” гэж бичсэн талаар “TMZ” сайт нийтэлжээ. Олон хүн уг даашинзыг авахыг хүссэн байна Тэдний дунд уг даашинзны зохион бүтээгч байжээ. Тэрбээр “Миний даашинз урагдсанд харамсч байна. Даашинзаа надад өгчих” гэж бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ