Кейша жин нэмжээ

img

Дуучин Кейша энэ сарын 22-нд шинэхэн уран бүтээлээ гаргахаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

2013 оноос хойш уран бүтээлээ гаргаагүй тэрбээр өнгөрсөн хугацаанд шүүхийн танхимд ихэнх цагаа өнгөрүүлсэн юм. Тэрбээр продюссер Доктор Люк өөрийг нь мансууруулан хүчирхийлсэн хэмээн гомдол гаргаж, 12 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гараагүй байгаа ч өнгөрсөн сарын эхээр продюссер Люк дуучнаас уучлалт гуйсан юм.

 

Тэгвэл дуучин өмнөх шигээ туранхай бас үзэсгэлэнтэй харагдахаа больсон талаар хэвлэлүүд бичжээ. Тэрбээр нэлээн жин нэмсэнээс гадна наснаасаа хөгшин харагдах болсон байна. Кейша инстаграмдаа “Би таргалсан. Гэхдээ удахгүй турна. Хөөрхөн болно” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ