Крисса Тейген: Ээж болоод өөрийгөө хаях хэрэггүй

img

 

“Оскар”-ын шагналт дуучин Жон Легендийн гэргий, супермодель Крисса Тейген “GMA” сувгийн “Өглөөний мэнд америкчуудаа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Та өнгөрөгч сарын 14-нд амаржиж, охинтой болсон. Ганцхан сарын өмнө амаржсан гэхэд гайхалтай харагдаж байна. Таны энэ төрхийг хараад олон эх атаархаж суугаа байх?

 

-Өглөөний мэнд, америкчуудаа. Ярилцлагынхаа эхэнд ээж болсондоо хязгааргүй их баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Их багаасаа охинтой болохыг хүсдэг байлаа. Энэ мөрөөдөл минь биелсэнд талархаж явна.

 

Охиноо тээх хугацаандаа би нэлээн жин нэмсэн. Тиймээс охиноо төрүүлээд хуучин хэвэндээ орохыг яаравчилсан. Их хурдан хугацаанд хүссэн үр дүндээ хүрсэн. Миний өөрчлөлт олон хүнийг гайхуулсан.

 

-Гэхдээ нэг зүйл их сонин байна. Охиноо төрүүлээд л дасгал хийх тийм чухал гэж үү?

 

-Төрсөн эмэгтэйчүүдийн ихэнх нь өөрийнхөө гоо үзэсгэлэнг угаалгын өрөө эсвэл хувцасныхаа шүүгээнд мартчихдаг. Төрсөн бол би буцаад үзэсгэлэнтэй болох хэрэгтэй. Бүсгүй та охин эсвэл хүүгээ төрүүлэх үедээ ямар их өвдөлтийг мэдэрдэг билээ. Энэ их өвдөлтийг мэдэрсэн мөртлөө өөрийгөө яагаад тоохгүй байгаа юм. Ганцхан шинэ хүндээ бүхий л анхаарлаа хандуулахгүйгээр өөрийгөө ч гэсэн толины өмнө уях хэрэгтэй. Үзэсгэлэнтэй ээж, үзэсгэлэнтэй харагддаг. Ээж боллоо гээд  өөрийгөө гаргууд хаях хэрэггүй.

 

-Охинтой болох үедээ юу мэдэрсэн вэ?

 

-Аз жаргалыг мэдэрсэн. Эмэгтэй хүн болох хамгийн гайхалтай мэдрэмж бол хүүхэд төрүүлэх гэдгийг ойлгосон.

 

-Таныг хүүхэд асрагчгүй, хүүхдээ өөрөө асардаг гэж сонссон?

 

-Тиймээ, би хэрэгтэй мэдээллээ эмэгтэйчүүдийн блог руу зочлоод мэдчихдэг. Зарим эхчүүд үнэхээр ёс суртахуунгүй гэдгийг мэдсэн. Нэг үгээр галзуу ч гэмээр. Хүүхэд асрагч хожим нь надад хэрэгтэй л байх одоохондоо хэрэггүй байна. Учир нь охиноо би өөрөө өсгөн торниулмаар байна.

 

-Таныг жирэмсэн болоход л Жон өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг хуваалцсан. Тэр үргэлж л ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ тухай ярьдаг байсан. Энэ бүхэн танд таалагдсан уу?

 

-Би нөхрөө ийм их баярлана гэж төсөөлөөгүй. Түүний баярласан сэтгэл хөдлөл намайг цэнэглэж байсан. Хэрвээ Жон ингэж их догдлоогүй байсан бол би эрч хүчтэй ээж болж чадахгүй байсан.

 

 

-Холливуудын ихэнх одод шинэхэн хүнийхээ зургийг алдартай сэтгүүлүүдэд өндөр үнээр зардаг. Харин та бяцхан сахиусан тэнгэрийнхээ зургийг шууд л инстаграмдаа нийтэлсэн. Энэ талаар?

 

-Намайг эрүүл саруул төрөөсэй хэмээн олон хүн залбирч, Жоны фэнүүд хүртэл над руу захиа явуулдаг байсан. Үнэхээр үлгэрийн мэт.  Би тэдний сайхан сэтгэл рүү ус цацахыг зүгээр л хүсээгүй. Нийгмийн сүлжээг бүгд л ашиглаж байна. Тиймээс бидний аз жаргалыг бүгд хуваалцаасай хэмээн хүссэн. Тиймээс охиныхоо зургийг зараагүй.

 

-Та хоёр охиноо Луна хэмээн нэрлэсэн. Ямар учиртай нэр юм бэ?

 

-Луна бол Жоны эмээгийн нэр. Тэр их эрт бурхан болсон. Жоны авъяасыг тодруулсан ачтан гэсэн.

 

-Сар хүрэхгүй хугацаанд та хүссэн жиндээ хүрсэн. Тэгвэл ажилдаа орох бодол байна уу?

 

-Ажлаасаа амралтаа авсан. Одоо би нөхөр болон охиныхоо дэргэд баймаар байна.

 

 

-2013 онд та хуримаа хийсэн. Айлын эзэгтэй болох ямар байна?

 

-Хуримаа хийсэн өдрөө би хэзээ ч мартдаггүй юм. Амьдралд минь тохиосон хамгийн гайхалтай өдөр. Айлын эзэгтэй гэхээсээ хайртай хүмүүсийнхээ дэргэд байх гайхалтай байна.

 

-Жон охиндоо зориулан дуу бичсэн гэж сонссон. Та сонссон уу?

 

-Хараахан сонсоогүй. Гэхдээ гайхалтай болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ