Хогийн бункерт гал унтраагч байрлууллаа

img

Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, VI хорооны Pасаг дарга, Мандах өргөө сууц өмчлөгчдийн холбоотой хамтран нэгэн шинэ санаачилгыг ажил хэрэг болгожээ. Тус хорооны 42 дүгээр байрны хоёр орцны хогийн бункерт гал унтраах төхөөрөмж суурилуулсан байна. Энэ төхөөрөмж нь хогийн бункерт гарсан галыг дээрээс нь даралттай усаар шүршиж унтраах юм. Гал түймэр гарсан үед онцгой байдлын алба дуудахгүйгээр орцны жижүүр түргэн шуурхай унтраах боломжтой болж байна. 

 

 

Барилгын хогийн бункерт гарсан гал орцны айл өрх, ард иргэдийг угаартуулах цаашлаад амь насаа алдах хүртэл аюулд хүргэдэг. Өнгөрсөн онд бункерт гарсан галын улмаас 56 хүн угаартаж, 14 хүн эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан байна. Үүнээс урьдчилан сэргийлж иргэд та бүхэн асаасан чүдэнз, татсан тамхины ишээ сайн унтрааж зориулалтын хогийн саванд хаяж байхыг анхааруулж байна. 

 

 

Энэ төхөөрөмж 150 000 төгрөгийн өртөгтэй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ