Хотын захиргаанд суулт зарлана гэв

img

 

Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн ИЗНН, МСДН-аас гадна хоёр эвслийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцэн “Нэгдсэн Монгол эвсэл-ийн тэргүүн УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс НЗДТГ-руу дайрч орлоо. Тэднийг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хүлээн авч уулзсан юм.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга “Нийслэлийн сонгуульд Тусгаар тогтнол эв нэгдэл, Эх орончдын нэгдсэн эвлэл болон бие даагчдыг сонгуульд оролцох боломжгүй гэж үзэн эрх олгохгүй байх шийдвэр гаргасан байна. Үнэндээ  хориглох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас ямар шалтгаанаар бүртгээгүй юм бэ гэдгийг асуухаар энд ирээд байна. Ард иргэд МАН, АН-аас өөр сонголт хүсч байгаа. Өөр сонголт болгоныг эд нар хааж байна. Ингэж болохгүй. Тэгэхээр тус намуудад айдас байна гэж харж байна” хэмээв.

 

Үүнд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун дараах тайлбарыг хэллээ. Тэрбээр “Сонгуулийн хуулийн хоёрдугаар бүлэгт сонгох, сонгогдох эрхийн тухай тусгай бүлэг байдаг юм байна. Энэ бүлгийн 12.1-д санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвших эрхтэй гэсэн байна. Мөн 12.2-т намууд эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлж болно гэжээ.

 

Харин тус хуулийн 14.1 буюу орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай заалтад, тухайн аймаг, нийслэл сум дүүргийн сонгуульд оролцож хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байна. Эвсэл биш нам. Эвсэл, эвсэнэ гэсэн үг энд байхгүй байна.

 

Мөн бид та бүхэнд хуулийн 14.1, 15.3 дахь заалтыг сайн хараарай. Үүний дагуу  бүх зүйлээ бэлдэхгүй бол хуулийн төвөгтэй заалт шүү гэж анхааруулсан зөвлөмжийг хүргүүлсэн.  Дүгэр гэдэг хүн энэ зөвлөмжийг хүлээж авсан байна. Тийм учраас та бүгдийг гадуурхсан юм байхгүй. УИХ-ын гишүүн Г.Уянга өөрөө энд байна. Энэ та нарын гаргасан хууль шүү” хэмээв.

 

Тамгын газрын үүдэнд цугласан хүмүүс “Анхнаасаа эвсэл орохгүй гэдгээ мэдэгдээгүй. Бид эвслээрээ аудитад материалаа өгсөн. Болж байна гээд хүлээгээд авсан. Сонгуулийн хороон дээр бид гурван материалтай очсон. Монголын ногоон нам, “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” тусдаа материалаа бэлдээд, эвслээрээ ч бэлдээд очсон. Тэгсэн эвслийг нь авсан. Өөрсдөө хүлээж авсан. Дээр нь эвслийг сонгуульд оруулж болохгүй гэсэн хориглосон зүйл байхгүй учраас гаргасан шийдвэрээ эргэн харж, дахин хуралдаж бидэнд сонгогдох эрх олго” хэмээн бухимдаж  байлаа.

 

Ё.Гэрэлчулуун “Бид гаргасан шийдвэр дээр гарын үсгээ зурсан. Тиймээс хэн хэн рүү гээ дайраад ямар ч нэмэргүй. Гаргасан тогтоолыг та бүгд хүлээж авахгүй гэж байгаа бол бүгдээрээ хамтраад хуулийн гогцоог гаргая.  Г.Уянга дарга та хуулийн хүнээ томил. Би бас томилно. Энэ хоёр хүн хөтлөлцөөд Сонгуулийн ерөнхий хороон дээр асуудлаа дэвшүүлээд очиг. Тэгээд асуудал хэрхэн шийдэгдэхийг харъя” гэв.

 

Дахин хуралдаж нааштай шийдвэр гаргаагүй тохиолдолд эсэргүүцлээ үргэлжлүүлэн тэмцлийн ямар ч хэлбэрт шилжиж магадгүй гэдгээ нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс хэлж байна. Тэд Нийслэлийн сонгуулийн хороог дахин хуралдах хүртэл НЗДТГ-ын хоёрдугаар давхарт суулт зарлана гэдгээ ч хэлэв.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene Uyanga gedeg teneg avgai l gehees,mun l ulsuglon zarlahndee estoi teneg mal shig huuhen shuu Yuniich uchir olohgui neg l ih hudal yarisan avgai avgai.ihleed humuus baga zereg huleej avch baisan,odoo bolijdee uyanga mini.Odoo bushuuhan shig ih huralaas halagdah chini deer bizdee.udah yum bol gantsad ochino shuudee
2016-05-19
монгол:
Иймхэн хуулийн утга санааг ойлгохгvй байж аяж нам удирдаж бvхэл бvтэн улсыг залах гээд бна аа Уянга гуай.Наад боловсрол мэдлэгээ дээшлvvлж хуулийн дээд сургуульд сурчихаад дараа нь Улс терее хий мангар бацаан Уянга минь
2016-05-19
Зочин:
ДАХИАД 4 ЖИЛ АНусдуулах ЮМ БАЙНДАА МОНГОЛЧУУД
2016-05-19
zochin:
songuuliin luivar hiiged uz l dee humuus yaj huleej avah ni uu
2016-05-19
ZOCHIN:
ENE heden hun unendee ih heruul hiih yumaa.alban tushaaliin uvchin tuschihjee zailuul ner devshlee tegeed hen songoh yuam be.heruuliin buzaruudad bas hongiliin uzuurt gerel haragdaad bna daa.man an -2iig hern ch songohgui bidniig songono geed baih boljee.
2016-05-19
ZOCHIN:
ENE heden hun unendee ih heruul hiih yumaa.alban tushaaliin uvchin tuschihjee zailuul ner devshlee tegeed hen songoh yuam be.heruuliin buzaruudad bas hongiliin uzuurt gerel haragdaad bna daa.man an -2iig hern ch songohgui bidniig songono geed baih boljee.
2016-05-19
Зочин:
МАНАН МАН АН хэмээх хулгайч нар луйВар хийжбайна
2016-05-18
hvnd gar:
hugiin paagii mine yuch mdhgvi baij olon ym hucaad yahav dugai talhaa tallaj avaad suuji.MANAN g zailuulahgvi bol yuch bolj mdne shv
2016-05-18
Хөгийн паагий:
Хөгшин хүн үхэхээрээ,хүүхэд уйлахаараа ,хөгийн баагийнууд жагсаж тэмцэхээрээ айлгадаг энэ болж бна даа.Энэ Уянга мэтийн гарууд хаана л хэрүүл шуугиан бна гүйж очиж байдаг хэсэг дурны хонгионууд өөрсдийгөө бас эх оронч гэчихжээ .ТТ эв нэгдэлийн нам дандаа л хэрүүл тэмцэл хийж явдаг хэдэн нам намаас урвасан урвагч нар л байх юм даа
2016-05-18
Зочин:
АН амиа тавилаа. Иргэдийг сонгох сонгогдох эрхэнд халдаад байхдаа яахав дээ. Та нар сонгууль будлиулбал бослого гарна шуу
2016-05-18
зочин:
АН-ынхан энэ жил луйвар мөн ч их хийнэ дээ, сонгуулийн луйвар
2016-05-18