Олон улсад оффшортнуудад хүлээлгэж буй хариуцлага

img

Оффшор тойрсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байв.

Татварын диваажин гэгдэх бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанид хувь эзэмшдэг  улстөрчид, төр засгийн тэргүүнүүдийн талаарх мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс дэлхий нийтэд ил болгосон. Панамын “Mossack Fonceka” гэх хуулийн фирмийн татваргүй 21 бүсэд байрлуулсан 200 гаруй мянган нууц компанийн оффшор дансны мэдээлэл цацагдсан даруй уг асуудлын эргэн тойронд үйл явдал өрнөсөн юм. Хэвлэл мэдээл­лийнхэн өөрийн орны улстөрчидтэй холбоотой ил болсон баримтууд ямар учир шалтгаантайг судалж мэдээлэл хүргэсэн бол нөгөө талд  нэр холбогдсон улстөрчид хариу тайлбар хийгээд авсан. Манай улстөрчдийн зүгээс ч ийм маягийн тайлбарыг өгөв.

ОФФШОРТОЙ ШУУД БУСААР ХОЛБОГДСОН УЛСТӨРЧИД

Төрийн дээд албан тушаалтан, улстөрчид оффшор данстай байхыг ихэнх орон хүлээн зөвшөөрдөггүй. Харин бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн таатай орчныг сонгож, татварын хөнгөлөлттэй бүсэд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Үүн дээр улстөрчид тоглолт хийдэг гэж болно. Өөрөөр хэлбэл, улс төрд орохоосоо өмнө бизнес эрхэлж байхдаа оффшор данстай болсон гэх тайлбарыг улстөрч болгон хэлдэг. Оффшор данстай улстөрчдийг нэг удаа ил болгоод орхих биш. Харин эцсийн үр дүн, ач холбогдол нь юу байх, оффшортнуудад ямар хариуцлага хүлээлгэх тухай ч  олон нийт хөндөж буй. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс “Панамын баримт”-уудыг үе шаттайгаар нийтэд ил болгож байгаа. Эхний ээлжний мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдсан бол дараагийнх нь өнгөрсөн долоо хоногийнх юм. Энэ удаад 200 гаруй компани, тэдний эзэмшигчдийн нэр, хаяг, бүртгэл зэрэгтэй холбоотой баримтуудыг ил болгоод байгаа ч цаана нь илүү нууцлалтай мэдээлэл байгааг ч эрэн сурвалжлах сэтгүүлчид анхааруулсан. Дэлхийн 380 гаруй сэтгүүлийн хамтран ажилласан “Панамын баримт”-д зарим улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд шууд болон шууд бусаар холбогдсон хүн олон бий. Тухайлбал, Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд, Английн Ерөнхий сайдын эцэг, Украин болон Аргентины Ерөнхийлөгч, Исландын Ерөнхий сайд, Оросын Ерөнхийлөгчийн дотны найзууд, Мароккогийн эзэн хааны хувийн нарийн бичгийн дарга гээд оффшортой холбоотой нэрсийн урт жагсаалт гарч байгаа.

Энэ асуудалд манай улстөрчид “Татварын хөнгөлөлттэй бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанид хувьцаа эзэмшдэг байсан, харин хэдэн жилийн дараа өртгөөр нь буцаагаад зарсан. Оффшор данстай компанид хувьцаа эзэмших нь олон улсад байдаг жишиг. Бид хуулийн байгууллагаар шалгуулна” гэх төдийхнөөр хариу тайлбар хийж буй. Гэвч үнэн худлыг нь нягтлан хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа эсэх нь одоо хэр нь таг чиг. Өнгөрсөн долоо хоногжин сүр дуулиан болсон энэ сэдэв манайд бараг намжих талдаа орсон бололтой. Харин олон улсад халуун сэдэв хэвээр байна. Өөрөөр хэлбэл, оффшор данстай улстөрчидтэй хариуцлага тооцох үйл явдал ширүүхэн өрнөж байна. Зарим улсад тэдний эсрэг акцуудыг авч эхэлсэн байна.

ОФФШОР ДАНСНААСАА БОЛЖ АЛБАН ТУШААЛААСАА БУУСАН ЕРӨНХИЙ САЙДУУД

Хариуцлага хүлээсэн улстөрчдийн эхэнд Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон орох нь дамжиггүй. Түүний нэр оффшортой холбогдсон даруйд Засгийн газар нь хуралдаж Засгийн газрын тэргүүнээ огцруулах асуудлыг түр хүлээх шийдвэр гаргаж байсан. Гэвч Ерөнхий сайдын эсрэг талынхан найман мянга орчим хүнийг гудамжинд жагсааж,  Засгийн газрын тэргүүнийг огцруулах баримтад хэдэн арван мянган хүний гарын үсэг зурснаар Исландын Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд огцорсон. Дараагийнх нь Испанийн Аж үйлдвэр, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Хосе Мануэль Сориа юм. Түүний оффшор данстай гэдэг нь Панамын баримтуудаар нотлогдсон. Үүний дараа тэрээр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм. Тэгвэл оффшортнуудтай хариуцлага тооцох ажил энэ удаад ч үргэлжилж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ил болгосон баримтад Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн нэр бий. Украины парламент дахь Радикал намын төлөөлөл “Панамын баримт”-д нэр нь орсон улстөрчдийн хэргийг шалгах тусгай хороо байгуулах хүртэл хурлын индэрт хэнийг ч гаргахгүйгээ мэдэгдээд байгаа. Түүнчлэн Радикал фракцын тэргүүн Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, парламентаар санал хураалт явуулах хүртэл санаачлага гаргасан.

“Панамын баримт”-уудад Польшийн 149 иргэний нэр холбогдсон. Энэ мэдээлэл нь ил болсон даруй Польшийн Хууль зүйн сайд дээрх хүмүүстэй холбоотой материалыг нягталж шалгах, мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосноо мэдэгдсэн. Норвегиос гэхэд 200 иргэний нэр дээрх баримтуудад холбоотой гэх мэдээлэл бий. Энэ тухай баримт ил болсон үеэс Норвегийн эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсоох, мөрдөн шалгах, удирдах газрынхан Панамын оффшор данс эзэмшигчдэд зориулж итгэлийн утас гэх тусгай дугаар нээсэн байна. Уг тусгай дугаараар оффшор компани, данс эзэмшигчид сайн дураараа холбогдож өөрсдийнхөө талаарх мэдээллийг өгөх боломж олгож байгаа аж.

Мөн оффшор данстай улстөрчдийн жагсаалтад Австралийн шинэхэн Ерөнхий сайд Малкольм Тернбуллын нэр нэмэгдсэн. Молькольм Тернбулл тухайн үед улстөрч биш бизнес эрхэлж байсан тул өөрийн хөрөнгөө оффшор дансад байршуулах нь хууль бус үйлдэл биш хэмээн мэдэгдсэн юм. Австралийн парламентын сонгууль долдугаар сарын 2-нд болно. Олон нийтийн дунд Австралийн Ерөнхий сайд рейтинг өндөр байсан ч оффшор данстай нэр холбогдсоноор түүний нэр хүнд унасан гэдгийг ч хэвлэл мэдээлэл онцолж байгаа. Үүнээс болж удахгүй болох сонгуульд тэрээр ялагдах магадлал өндөр болсныг ч судлаачид хэлж байна.

УЛСТӨРЧИДТЭЙ ХОЛБООТОЙ 11.5 САЯ БАРИМТ БИЙ

Ямартай ч эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг улстөрчидтэй холбоотой мэдээллийг дэлхий нийтэд цувралаар ил гаргасаар байгаа. Үүнийг нь нягтлах ажлыг ч улс орнууд хийж, заримтай нь хариуцлага тооцоод эхлэв.

Манайд ч гэсэн оффшор данстай эрхмүүд өөрсдийгөө хамгаалсан мэдээллийг өнгөрсөн долоо хоногт хийж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдэж байгаа. Хуульч мэргэжилтэй улстөрчдийн хувьд манай хуулийн салбарынхан хэр хараат бус, шударга ажилладгаа одоо л оффшор данстай улстөрчдийг шалгах ажил дээр харуулах учиртайг сануулж байгаа.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гарт  50 орны 140 улстөр­чийн оффшор данстай холбоотой 2.6 терабит буюу 11.5 сая баримт бай­гааг хэлж байгаа. Хэдэн жилийн өмнөөс цуглуулсан баримтуудын зөвхөн эхний хэсгийг тэд ил болгоод буй. Шаард­лагатай гэвэл тэд үүнээс илүү их  мэдээллийг ил болгох нь гарцаагүй юм.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

пэмбэгэр:
Улс төрийн хариуцлага өндөртэй улс орнуудад оффшор данстай эрхэмүүд эхнээсээ хэргээ хүлээгээд ард түмнээсээ уучлал гуйх нь гуйгаад шалгагдах нь шалгагдаад явж байхад. Гэтэл манай улсад “Тийм оффшор данс байгаа гэхдээ тэр нь хоосон” гээд биеэ өмөөрөөд сууж байх юм. Аягүй бол хоосон дансыг юун сүртэй юм гэж уурлаж мэдэх нөхөд байна.
2016-05-19

Туулай:
Монголд офшор данстай хүмүүсийг шалгаж эхэлсэн гэсэн ЭБЭ болохоор С Баярцогтоос хойших Офшоруудыг шалга гэсэн Энэ тэгээд шударга ёс уу 34 их наядаар эмнэлэгт эндэж бгаа хүүхдүүдэд ганц болтугай аппарат авч өгч чадах сэтгэлгүй хүний үнэргүй новшууд Эцэг эх сайн хүн бол гэж ерөөсөн баймаар юм гэтэл энэ офшорууд нохойнуудаас дор сэтгэж бна даа
2016-05-19
балдар:
ЭНЭ ХУВИА БОДСОН ХҮМҮҮСЭЭС БОЛЖ МАНАЙ УЛС ОДОО ИЙМ БАЙДАЛТАЙ БӨМБӨРЦӨГИЙН ШИВШИГ БОЛЖ БАЙНА. 26 ЖИЛИЙН ДОТОР ХӨГЖИНГҮЙ УЛС БОЛВОЛ БОЛОХООР ДЭЭД ТҮВШНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ ОН ЖИЛҮҮДИЙГ ТУУЛЖ ИРСЭН БОЛОВЧ МАНАН ГЭХ БҮЛЭГ ОЛИГАРХИЙН ЭРХШЭЭЛ ХАНАХГҮЙ ШУНАЛААС БОЛЖ ИЙМ БАЙДАЛД ХҮРЛЭЭ ШҮҮ ДЭЭ. МАНАЙ УЛС БОЛ БАЙГАЛИЙН БАЯЛАГ НӨӨЦ БОЛОЛЦОО БОЛ ИХ Л БАЙГАА ДААНЧ ХАРАМСАЛТАЙ ЭНЭ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС Л ИДЭЭД УУЧИЖ БАЙГАА НЬ Л ХАРАМСАЛТАЙ ЭНЭ ОФФШОР ДАНСТНЫ МӨНГИЙГ ХУРААХ ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ

Лүндэг:
Улс төрийн амьдрал нь дуусч байна,тэрбумтануудаа цаазалж байна.Ингэж л оффшор данстай хуулиа уландаа гишгэсэн хүмүүсээ улсууд цээрлүүлж байхад манайд эсрэгээрээ бараг л байдаг зүйл мэтээр өөрсдийгөө өмөөрч хаацайлж байна.Нэр холбогдсон хүмүүст заавал хариуцлага хүлээлгэх ёстой.Одоо л эрх мэдэлтнүүдийн халаасанд ороогүй гэж хэлдэг хууль хүчний байгууллагуудыг харж байя.

Отгоо:
Нэр нь ил болсон 49 хүнийг шалгаад манай Монгол улсын хуулийн байгууллага хэрхэн яаж ажилдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол худлаа ингэж л байдаг юм хэд хоног өнгөрөхөөр энэ яриа намжих болно мэтээр байгаад байгаа болохоор хийсэн хэргээ зөв мэтээр ойлгож айж мэхээхчгүй амьдраад байгаа юм шүү дээ.

Мөнхөө:
Улс төрийн ёс зүй ,хуулиа хүндэтгэн дээдлэх сахин биелүүлэх тал дээр гадаадын улсууд маш өндөр хариуцлагатай ханддаг.Та буруу зүйл хийсэн л бол хариуцлагаа хүлээх ёстой,гэмт хэрэг үйлдсэн бол ялаа эдлэх ёстой гэсэн зарчмаар явдаг.Харин манай оронд өндөр албан тушаалтанд хууль үйлчилдэггүй болоод удлаа.
2016-05-19
Дамба:
Манайх Баярцогтыг баривчилж хориод хэргийг нь сайн шалгаж хатуу шийтгэх нь цаашид эх орон газрын баялагаа зарж, хээл хахууль авч баяжихаас сэргийлж, олон хүнд хатуу сануулга болно.
2016-05-19
Болд:
Монголын хууль хүчний байгууллага худалаа шалгахаас өөр юу ч хийж чадахгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Бид шалгаж байна гэсээр байгаад нэг жилийн дараа дансгүй байсан байна гэх мэтийн юм яриад мартуулнадоо. Хууль хүчний байгууллагууд бүгд л МАНАН-гийн халаасанд орж шууд нөлөөтэй болсныг бүгд л мэдэж байгаа шүүдээ.
2016-05-19
Мөрөн:
Гадаадын улс оронд хууль хууль шиг л хэрэгжиж байхад манайд хууль нь гууль болчихдог таарч дээ. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч албан тушаалаа хүлээлгэн өгч ажлаасаа гарч ард иргэдээсээ уучлалт гуйж байхад манайх хэдэн луйварчид инээгээд л ард иргэдийгээ хуурсааар л байх юм даа.
2016-05-19