Гвен Стефанид гэрлэх санал тавьжээ

img

Өнгөрөгч оноос “Voice” шоуг шүүх болсон дуучин Гвен Стефани болон Блак Шелтон нар болзох болсон билээ. Тэгвэл хос тун удахгүй гэрлэх болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дуучин залуу өчигдөр инстаграмдаа Гвен Стефанигийн зургийг байршуулаад “Надтай гэрлээч. Хамтдаа байхыг хүсч байна” гэж бичжээ. Хэсэг хугацааны дараа дуучин бүсгүй “Зөвшөөрч байна. Чи бол миний зүрх сэтгэлийг булаасан онцгой нэгэн” гэж хариу бичсэн аж.

 

“Гвен Стефани саяхан гэрлэх санал авсан” хэмээн түүний дотны найз “TMZ” сайтад ярьжээ. Дуучныг жирэмсэн болсон хэмээн хэвлэлүүд мэдээлсэн юм. Харин энэхүү мэдээллийг Шелтоны хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ