Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

img

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол  боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн  ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хоёр орны далбаа барьсан хүүхдүүд Монголоор мэндчилэн угтаж баяр хүргэв.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг авахууллаа.  

 

Угтах ёслолд Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-үүл болон албаны хүмүүс БНСУ-н талаас Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Ю Иль Хо, Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ, Засаг захиргааны сайд Хун Юн Шиг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ким Жун Дог, Аж үйлдвэр, Худалдаа, эрчим хүчний сайд Жу Хён Хван, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Ин, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ли Вон Жун болон албаны хүмүүс байлцав.

 

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийж,  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

 

Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэтгэн БНСУ-Ерөнхийлөгч Пак Гын Хэ үдийн зоог барилаа.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АЛДАРТ ЁСОЛГОО ХААЧСАН МҮҮНЧИН ЕРӨНХЙЛӨГЧӨӨ
2016-05-22
зочин:
элбэгээг дагаж жагсаалд оролцож ардчилал гэж хашгарч явсандаа харамсаж тархиа шааж сууна. элбэгээг хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах нэрээр анархизм шилжсэнд гүнээ харамсаж байна эх орон ард түмнийхээ эрх ашгийг золионд гаргаж хувийн эрх ашгийг эрхэм болгож монгол иргэдэд ашиггүй гэрээ байгуулсан түүнийгээ улам бататгахын төлөө улайрч байгаа засгийн газрыг нэг цагын ч болтугай буулгах нь иргэд бидэнд хэрэгтэй байна харин дураараа дургигч анархистуудад унагаахгүй байлгаад баймаар засаг бололтой үүнийг монголчууд ойлгож чамд итгэл алдраад байг
2016-05-20
zochin:
Elbeg eruxilugch mongolii xamgii sain erunxiilugch daraani oilgono
2016-05-20
Zochin:
Ursdu yu ch chadhgui bj dosh ni hihe l bodoh yum
2016-05-20
Bi:
Ebeegiin gadaad bodlogo buh erunhiilugchduus hamgiin shildeg ni bsn ta buhen jhon yum sudlah uriin bodoltoi bloh hregtei tuilshrah hreggui
2016-05-20
ммммм:
Сонгууль болохоор л солонос явах юм? Яадын бол
2016-05-20
Ogi:
Hedii jijig hogjij bui oron ch gesen, Tusgaar Uls gedeg saihan shuu. Toriin hundlel es Jayag. Saihan huleej avch bga yum bna.
2016-05-20
Зочин:
chinii l yurunhuulugch baih bi lav iim luivarchin urvagchiig ssongoogyi
2016-05-20
Зочин:
ene odoo ulii hiij tenuulchilj yavaa yum
2016-05-20
Зочин:
jinhene MYYN-chin bish uu
2016-05-20
Зочин:
Энэ одоо хошин шог юм уу? Арц хүж уугиулаад л, элдэв эрээн хувцастай өндөр залуучуудын дундуур явуулаад л. Өө орны удирдагчид со-д ингэж явдаг л юм байх даа. ээбээ чинь ийм навтгар юм уу
2016-05-20
zochin:
chi mongol xun munuu erunxolugchuu eldveer xeldeg.Tur tumbgur yos yombgor
2016-05-19
Зочин:
chinii l yurunhuulugch baih bi lav iim luivarchin urvagchiig ssongoogyi
Зочин:
MOONCHIN ELBEGEE EH ORONDOO TAVTAI MORIL, NAANAA UURD HATAARAI
2016-05-19
зочин:
Инсү хатан кино санагдлаа
2016-05-19