Мэрия Кэри: Хэн ч дуурайж чадахааргүй тансаг хурим хийнэ

img

Дуучин Мэрия Кэри өчигдөр “NBS телевизийн “BRAVO шоунд оролцож, ярилцлага өгчээ.

 

 

-Та тун удахгүй өөрийн гэсэн реалити шоутой болох гэж байгаа. Кэри, Ким Кардашианыг ялж чадах болов уу?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна. Би чинь энэ салбарт шинэ хүн. Ганц ч удаа Кардашианы реалити шоуг үзэж байгаагүй болохоор өөрийгөө ялалт байгуулах эсэхээ мэдэхгүй байна.

 

-Яагаад заавал реалити шоу гэж. Тансаг амьдралаа бусдад гайхуулах гэсэн нэг бодлого уу?

 

-Тань шиг буруу бодолтой хүмүүсийн бодлыг өөрчлөхийг хүссэн. Би бусад шиг л амьдардаг. Надад бусдаас ялгагдах зүйл байхгүй. Шоутай болохыг би 2009 оноос л хүссэн. Одоо л мөрөөдлөө зорилго болгохыг хүслээ. Өнгөрсөн хугацаанд хувийн амьдралтай минь холбоотой олон асуудал гарсан. Тэр бүхэн энэ мөрөөдлийг минь зогсонги байдалд оруулж байсан.

 

-Австралийн тэрбумтан Жеймс Паркер та хоёрын хайрын романс олон нийтийн анхаарлыг татсаар байна. Түүнтэй хэрхэн танилцсан юм бэ?

 

-Бид нэгнээ эртнээс мэддэг байсан.

 

-Та хоёр хэрхэн хос болсон юм бэ?

 

-Тааварлаж, таамаглаж болохгүй зүйлийг хайр гэдэг. Хэзээнээс Паркер надад таалагдаж ирсэнийг би сайн мэдэхгүй. Тэр бол сайн залуу.

 

-Гэрлэх үү?

 

-Хэдхэн долоо хоногийн өмнө би гайхалтай бэлэг хүлээн авсан. Энэ бэлэг бол гэрлэх санал. Тэр саяхан албан ёсоор надад гэрлэх санал тавьсан. Би саналыг хүлээн авсан. Дахин жаргалтай болох таалагдаж байна.

 

-Таны бөгж их үнэтэй бололтой. Дахин гэрлэхээс эмээж байна уу?

 

-Айсан бол дээрх шийдвэрийг гаргахгүй байсан. Харин хүүхдүүдийнхээ сэтгэлийг шархлуулахаас бага зэрэг эмээж байна. Хүүхдүүддээ гэрлэх тухайгаа хэлэх хэцүү байсан. Миний аз жаргал бол тэдний аз жаргал гэдгийг ойлгуулсаны эцэст бидний яриа амжилттай өндөрлөсөн.

 

-Та өмнө нь гэрлэж байсан. Энэ удаагийнх юугаараа онцгой гэж?

 

-Зүгээр л би эмэгтэй хүн болсоноороо бахархаж байна. Өөр зүйл ярихгүй. Өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө үлдэх жамтай.

 

-Хуримынхаа нууцаас хуваалцаач?

 

-Би хатан хаан болохыг хүсч байна. Хэн ч дуурайж чадахааргүй тансаг хурим хийхээр төлөвлөж байна.

 

-Хуримын өдөр мартагдашгүй үдэш байх ёстой. Гэхдээ хатан хаан шиг тансаглах нь хэтэрхий биеэ тоосон хэрэг бус уу?

 

-Би шийдвэрээсээ буцахгүй ээ. Миний шийдвэрийг буруутгаж, муулж болно. Гэхдээ эмэгтэй хүн энэ өдөр хатан хаан байх ёстой. Энэ бол бичигдээгүй хууль.

 

-“Форбес” сэтгүүл таны сүйт залууг өнгөрсөн онд 510 сая ам.долларын ашиг олсон гэсэн. Түүний баян тансаг байдал танд хүндээр тусдаг уу?

 

-Үгүй ээ. Би хэлсэн, хайранд ямар ч шалтаг шалтгаан хэрэггүй гэж. Чадварлаг байна гэдэг давуу тал. Шударгаар мөнгө олно гэдэг шударга зүйл.

 

-Паркерийн нийт хөрөнгө 4.7 тэрбум ам.доллар. Та энэ тоог анх сонсоход ямар байсан вэ?

 

-Чи намайг шуналтай мэтээр харагдуулахыг оролдож байна. Бидний хайрыг мөнгө холбох хэрэггүй. Хүн бүхэн надад атаархаж байгаа. Учир нь би азтай бүсгүй.

 

 

-Таны хүүхдүүд Паркертэй хэр дотно вэ?

 

-Их дотно.

 

-Ааваа гэж дууддаг гэсэн. Энэ үнэн үү?

 

-Би ааваа гэж хэлж байгааг нь сонсоогүй. Гэхдээ тэд тун дотно. Паркерийг тун удахгүй ааваа хэмээн дуудах байх.

 

-Та Паркерийн хүүхдийг төрүүлэх үү?

 

-Цаг хугацаа л харуулах байх. Би шидтэн биш учир ирээдүйг урьдчилан харж чадахгүй.

 

-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болоосой хэмээн хүсдэг. Тэд удахгүй алдартнууд болох байх. Таны реалити шоуны ачаар?

 

-Өөрөөрөө байх нь хамгийн чухал. Би тэднийг жаргалтай амьдруулахын тулд хичээж байна. Тэд миний итгэлийг алдах учиргүй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
tun chig udahgui salaad l unana biz.ene gadaad dotoodin oddiig ogt oilgohgui yum.
2016-05-22
Unshigch:
Mungund ni shunaagui bol iim tsarai muutai eriig yag songoj haragdaach beach
2016-05-20
Зочин:
Шалдан шахуу Никтэй цаашид амьдрахаас айсан бололтой. Гэнэт ухаарчдээ Мэри
2016-05-19