
Монгол Улсын иргэн С.Бат-Отгоныг Швед улсын Стокгольм хотын баруун хойд хэсэгт байрлах Дэли-Хэссэлби дүүрэгт өнгөрөгч долдугаар сарын 11-нд үйлдэгдсэн хүн амины хэрэгт холбогдуулан шүүсэн хурлын шийдвэр өнөөдөр албан ёсоор гарна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өмнө өгсөн юм.
Гэхдээ урьдчилсан мэдээллээр С.Бат-Отгоныг тус улсын шүүхээс хэргийг нь хянан үзээд 12 жилийн хорих ял оноосон гэсэн мэдээлэл бий.
Түүний ар гэрийнхэн тус улсын Элчин сайдын яаманд хандан виз хүссэн боловч С.Бат-Отгоны өмгөөлөгч ар гэрийнхэнтэй нь уулзуулах шаардлагатай гэсэн бичиг явуулсан тохиолдолд виз гаргаж өгөхөө мэдэгдэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ