Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлыг хэлэлцэв

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан “Цэргийн хуулийг хэлэлцэж байхад хилд алба хааж байгаа хүмүүсийн үндсэн цалин дээр хоол хүнс болоод нэмэгдэл өгөх заалт орсон. Энэ заалт одоо байгаа юу. Хилийн отрядад алба хааж байгаа хилчдийн хувьд нэмэгдлүүдийг өөрчилсөн үү. Яагаад отряд гэдэг үгийг хассан бэ? гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон Цэргийн алба хаагч гэж хоёр хуулийн төсөл барьсан. Хасагдсан заалт байхгүй. Харин эрхзүйг нь баталгаажуулсан гэлээ. Ингээд  зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

 

Үүний дараагаар Тогтоолуудын төсөлд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Уг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гарсан байна.  Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ тогтоолын төслийг 2014 онд МАН-ын бүлэг санаачилсан. Яагаад хоёр жил энэ төслийг дарчихаад одоо оруулж ирж байгаа юм. Парламент завсарлахад 40 хоног дутуу байхад Засгийн газрын төсөл мэтээр оруулж ирж байна. Хөдөө орон нутагт АН-ын рейтэнг муу байгаа. Тийм болохоор энэ урамшууллыг олгож, рейтэнгээ өсгөх гэж байгаа юм уу. Одоо УИХ-ын чуулганы 3 удаагийн хуралдаан болно. Өнөөдөр үүнийг хэлэлцвэл  мөнгө төсөвлөх асуудал үүснэ. Төсвийн тодотголоо ч хэлэлцээгүй байгаа. Үүнд тайлбар авмаар байна хэмээв.

 

-2016 оны төсөвт хорооны гишүүдэд  урамшуулал тусгагдсан. Харин хоршооны гишүүн биш гэдгээр урамшуулалд хамрагдахгүй асуудал гарч байна гэж малчид хэлс эн. Тиймээс хоршооны гишүүн байхаас үл хамаарч урамшуулалд хамруулах төслийг оруулж ирж байгаа юм хэмээн хариулсан юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.   

 

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ