Бие даагчид Төр хурхт хуралдана

Энэ удаагийн сонгууль бие даагчдад халтай болж магадгүй нь. НИТХ-д нэр дэвшихээр материалаа өгсөн 19 бие даагч бүгд бүдэрч, сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон.
Тиймээс бие даагчид нэгдэхээр шийджээ. Өнөөдөр морин цагт Төр хурхт Эвлэн мандуулах хүч, Бие даагч иргэдийн холбоо хамтран ‘’Бие даагчдын үндэсний анхдугаар хуралдай’’-г зохион байгуулахаар болжээ. Энэ хуралдайд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж оролцохоор бүртгүүлсэн 50 орчим хүнийг оролцохыг урьсан байна.
Анхдугаар хурилдайгаар өнөөгийн тулгамдсан асуудлаа хэлэлцэхээс гадна Эвлэн мандуулах хүч болон нэр бүхий бие даагчид ‘’Нэр дэвшигчдийн ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ’’-нд гарын үсэг зурж, ‘’Төр хурахын тунхаглал’’ гаргах аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ