Сангийн сайд Б.Болор зангиагүй уулзалт хийнэ

img

 

"Нийслэлийн иргэний танхим"-д

 

10.00 цагт: Монголын Залуучуудын Холбооноос "Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн"-ийг зохион байгуулна. Зөвлөгөөнд сэтгүүлч, зохиолч, жүжигчин, дуучин, зураач зэрэг уран бүтээлч залуус оролцож, өнөөдрийн нийгэм болоод өөрсдийн ажиллаж буй салбар бүрийнхээ асуудлыг ярилцаж, түүний шийдлийг эрэлхийлнэ. Утас: 88020633, 88083770

 

ШУТИС-ийн байранд

 

11.00 цагт: Оюутан, сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг автомат роботын тэмцээн ШУТИС, МХТС-д болно. Тэмцээн тойрог замын уралдаан, Шулуун замын уралдаан, Робот хөл бөмбөг,  Шоо цуглуулагч робот гэсэн 4 төрлөөр болж, хүүхдүүд өөрсдийн бүтээсэн роботоо уралдуулж өрсөлдөх юм. Утас: 88206853, 91999222

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

 

11.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Нийслэлийн Боловсролын газрын нэрэмжит “Боловсрол” төгөлд шилдэг төгсөгчид “Дурсамж” бичил ой байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд 105 сургуулийн шилдэг төгсөгч, сурагч солилцооны хөтөлбөрөөр ирсэн БНСУ-ын сурагчид оролцоно.  Утас: 70113032, 99049512

 

"Чингисийн талбай"-д

 

11.00 цагт: Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37 насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцсан билэгт сайн их дүйчэн өдөрт зориулсан "Гэгээн гэрэл" бясалгалын флашмоб болон сүрт жагсаал болно. Утас: 89947337, 11-300975, 11-360072

 

"Сангийн яам"-нд

 

11.00 цагт: Сангийн сайд Б.Болор цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах зангиагүй уулзалт хийнэ. Уулзалт Сангийн яаманд болно. Утас: 51-267366, 96061213

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

an namin jirin gishun:
mongoliig mash ih ortei bolgochihood yuu yariad baigaan be
2016-05-22