Тэйлорын найз залуу осолджээ

img

Дуучин Тэйлор Свифтийн найз залуу, хөгжимчин Калвин Харрис өнгөрөгч баасан гаригийн орой хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хяналтын камерын тусламжтай түүнийг хурд хэтрүүлсэн болохыг цагдаагийнхан тогтоожээ. Гэхдээ ослын талаар цагдаагийнхан мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр Лос Анжелес хотын  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Гэрчүүдийн мэдээлснээр Харрис осолдох үедээ 16 настай охинтой хамт явж байсан гэнэ. Охины талаар Харрисийн хэвлэлийн төлөлөөгч мэдээлэл өгөхөөс татгалзсан талаар “TMZ” сайт мэдээлжээ.

 

Харрисийн биеийн байдлын талаар Тэйлор “Би ч сайн мэдэхгүй байна. Би үнэхээр айж байна” гэж хэлсэн аж. Уг ослын дараа Харрисын Нью Йорк хот дахь тоглолтын цуцалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ