Терренсе Ховард аав болно

Холливуудын нэрт жүжигчин Терренсе Ховард тун удахгүй аав болох гэж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лос Анжелес хотод жүжигчний сүүлд тоглосон “Empire” киноны нээлт болжээ. Тэрбээр нээлтийн үеэр эхнэр Мира Пакийг дагуулан ирсэн аж. Мирагийн гэдэс нэлээн томорсон байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Тэрбээр ирэх есдүгээр сард амаржих гэнэ. Хос нэг настай Кирин гэх хүүтэй билээ.
Терренсе “NBS” телевизэд “Миний амьдралд гайхалтай зүйлс тохиолдсоор байна. Та бүхний харсан шиг миний хүү удахгүй дүүтэй болно. Мөн өнөөдөр миний тоглосон шинэхэн кино нээлтээ хийж байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ