А.Ганчимэг “Шилдэг эмэгтэй дүр”-д хүч үзнэ

img

Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сард болно. Наадамд оролцох кино бүтээлийн бүртгэл явагдаж байна.

 

Тус академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна. Наадамд өрсөлдөх бүтээлийн бүртгэл эхэлсэн бөгөөд одоогоор “Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино 15 номинацаар наадамд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа ажээ. Түүнчлэн тус киноны Тайванаагийн дүрийг бүтээсэн Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэг “Leading role actress” буюу “Шилдэг эмэгтэй дүр” номинацид нэр дэвшжээ.

 

Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага багтаж буйгаар онцлог аж.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 3-ны  17.30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ