Гэмт хэргийг мэдээлээгүй иргэдийг шалгаж эхэлжээ

img

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газарт шатсан цогцос байна гэх мэдээллийг энэ сарын эхээр өгсөн байдаг.  Хохирогчийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан юм.

 

Тус ажлын хэсэг хохирогчийг тогтоосон талаар Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

 

Хохирогч нь Улаанбаатар хотын харьяат 53 настай Б болох нь тогтоогдсон байна. Хохирогчийг иргэн Н хутгалж, амь насыг нь хороогоод, бусадтай хамтран зөөвөрлөж, шатаасан болох нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ.

 

Шатсан цогцсыг гуравдугаар сарын 17-ны өдөр иргэн Г нар харсан ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж. Тиймээс иргэн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар заалтын дагуу гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн үндэслэлээр шалгаж эхэлснийг мөрдөн байцаагч хэлэв.  

 

Тиймээс иргэд та бүхэн гэмт хэргийн талаар сонссон, харсан бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатай. Энэ нь гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, оргон зайлах, хэргийг шуурхай илрүүлэхэд тус нэмэр болох юм. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
namhan hvn bagaa tsagt sergehgvi tsaaziin yal
2016-06-15
zochin:
tsaaziin yiaa sergee
2016-05-23
Зочин:
neg hereg medeeldeg, ooroo hamgiin turuund sejiglegdej, heregten met baitsaagdana, tegj uhsenees zugeer morooroo baij baigaad teeglej uhsen ni deer dee
2016-05-23