Ц.Цолмон АНУ-ын цэргийн командлагчтай уулзлаа

img

Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрисийг өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар уулзлаа. Уулзалтаар хоёр орны батлан хамгалах салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

 

 

Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женифер Галт нарын төлөөлөгч, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцав. Албаныхан энхийг сахиулах ажиллагааны чиглэлийн хамтын ажиллагаа болон ирэх есдүгээр сард болох хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг олон асуудлаар ярилцсан байна. 

 


Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч, адмирал Харри Б.Харисс нь Япон улсад төрсөн ба АНУ-ын Флорида, Теннессее мужид өсчээ. Тэрээр 1978 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг төгсөн АНУ-ын тэнгисийн цэргийн эргүүлийн албанд нисгэгчээр томилогдсоноос ажил, амьдралын гараагаа эхлүүлж, нийт 4400 цаг нислэг үйлдэж, үүнийг 400 цагийг нь байлдааны талбарт өнгөрүүлсэн түүхтэй байна. Түүний сүүлийн жилүүдэд ажилласан удирдах албан тушаалуудыг нь дурдвал АНУ-ын 5 дугаар флотын Эргүүл, туршуулын бүлгийн командлагч, АНУ-ын Кубын Гуантанамо дахь Томилгоот бүлгийн командлагч, АНУ-ын Өмнөд командлалын Ажиллагааны удирдлагын газрын дарга, АНУ-ын Итали дахь 6 дугаар флотын захирагч, АНУ-ын Штабуудын Нэгдсэн Хорооны даргын туслах, АНУ-ын Номхон далай дахь Тэнгисийн цэргийн командлагч болон Номхон далайн цэргийн хүчний командлагчаар 2014 оны 9 дүгээр сарын 22-нд томилогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ