Хэсгийн байцаагчдын шилдгийг шалгаруулна

"ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" тэмцээн өнөөдөр эхэллээ. Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтаж нийслэлийн хэмжээнд цагдаагийн хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх зорилготойгоор шилдэг хэсгийн байцаагчдыг шалгаруулах юм.
Тэмцээнд оролцогчид 10 үзүүлэлтээр өрсөлдөх бөгөөд энэ сарын 25-ны лхагва гаригт дүнгээ гаргаж, шилдгүүдээ тодруулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ