Хааны эрэлчид сурагчдын дотуур байр барьж байна

img

"Хааны эрэлд-2016" олон улсын сургууль өнгөрсөн ням гаригт нээлтээ хийсэн билээ. Энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож буй.

 

 

Жил бүрийн сургууль эмнэлгийн тусламж үзүүлж, бүтээн байгуулалт өрнүүлдэг. Энэ удаагийн "Хааны эрэлд-2016" олон улсын сургуулиар барилгын хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын IV бүрэн дунд сургуулийн сурагчдын 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын 411 дүгээр инженер батальон болон Тэнгисийн явган цэргийн IX инженерийн дэмжих батальоны цэргүүдээс бүрдсэн баг дотуур байраа энэ сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэхүү арга хэмжээнд оролцож, цэрэг эрст талархал илэрхийлэх юм байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayr xurgie ene chin estoi baxarxmaar medee bn
2016-05-25
Амархү:
Муусайн өгөр хөлсний комментчид ийм гэгээлэг хүмүүнлгийн нийтлэлд түй ч комэнт бичихгүй шүү туу лалрууд
2016-05-24