“Frozen” үргэлжилнэ

img

2014 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг хүүхэлдэйн кино”, “Шилдэг дуу” номнацид ялалт байгуулсан “Frozen” хүүхэлдэйн кино үргэлжилж, хоёрдугаар ангиа гаргахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү мэдээллийг уг хүүхэлдэйн киноны дуу “Намайг явуул” дууг дуулсан дуучин Идина Мензел баталсан байна.

 

Тэрбээр өчигдөр “ET” сувагт “Frozen” үргэлжилнэ. Үнэхээр гайхалтай нь би шинэ ангийн дууг дуулна” гэж ярьжээ.  Киноны гол дүр гүнж Аннагийг дууг жүжигчин Кристан Белл оруулах бол гүнж Элсагийн дууг Мензел оруулах юм. Шинэ анги 2017 оны долоодугаар сард нээлтээ хийх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ