АН Засгийг хэлэлцэх боломжтой

img

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, зарим сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжжээ.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлэгт  МАХН-ын гишүүн болох Шадар сайд Ц.Оюунбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, БХ-ын сайд Ц.Цолмон нарыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлсэн.  Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 

- Ерөнхий сайдын саналыг хэлэлцээд ямар шийдвэр гаргасан бэ?
 
-Манай бүлэг хуралдаж,  Ерөнхий сайдын гаргасан саналыг дэмжлээ. Одоо намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана.
 
-Зарим гишүүд АН парламентад 39 суудал буюу олонхи биш учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Энэ талаар?
 
-Манай бүлгийн хувьд боломжтой. Одоогийн байдлаар ИЗНН, МҮАН –ын гишүүд АН-д орсон. Тийм учраас гишүүдийн тоо хангалттай.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ