Сайдуудыг чөлөөлөх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын  талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Цээпил мэдээлэл хийв.  Хуралдаанаар Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон байна.  Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад жилд 35.5 сая ам.доллар, төсөл дуусах хүртэл нийт 1 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.  Мөн 300 гаруй Монгол иргэдийг шууд ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр Монголын аж ахуйн нэгжийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.

 

Эрүүл мэндийн даатгалын цахим картыг журмыг баталжээ

 

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм болон, Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.

 

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээллээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын талаарх мэдээллээс бүрдэх аж. Харин Эрүүл мэндийн даатгалын цахим картанд  даатгуулагчийн эрүүл мэндийн нарийн мэдээлэл багтах юм.

 

Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлснээр даатгал болон эмнэлгийн байгууллагын хооронд үйлчилгээний төлбөр болгино хугацаанд шилжих,  даатгуулагчаас авсан тусламж үйлчилгээний төлбөрт хяналт тавих боломж нөхцөл бүрдэж байгаа аж.  

 

2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн тухай хууль юм. Энэ хуульд эмнэлгийн мэргэжилтэн өвчтөний хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд оногдуулах шийтгэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оноохоор төлөвлөж байсан. Тиймээс Засгийн газраас Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөвчилсөн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

 

Монгол Улсын хэмжээнд үүрэн холбооны хэрэглэгчид дугаартайгаа өөр сүлжээнд шилжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Ингэхдээ үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт үйлчилгээг хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэн батлах шаардлагатай байсан. Харин өчигдөр тус хорооны дүрмийг шинэчлэн баталсан байна. Ингэснээр хэрэглэгч дугаараа өөрчлөхгүйгээр өөр операторт шилжих боломж бүрдэх аж.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон  асуултанд хариулсан юм.

 

-Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын гурван сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн үү?
 
-Засгийн газрын хуралдаанаар сайдуудтай холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Харин өчигдөр Ерөнхий сайд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт албан бичиг хүргүүлсэн. Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх нь Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Тиймээс Ерөнхий сайд өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаад УИХ-д оруулж ирэх зарчимтай.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ