Д.Ганбаяр: “Он жавуудын өдөр” болгоход ч буруудахгүй

img

Энэ сарын 28-нд “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны хаалтын үйл ажиллагаа “Чингисийн талбай”-д болно. Энэ үеэр “Хурд” хамтлаг “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолтоо толилуулах юм. Үүнтэй холбогдуулан  хамтлагийн ахлагч, бөмбөрчин, Монгол Улсын  Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Д.Ганбаяраас дараах тодруулгыг авлаа.

 

-“Хурд” хамтлагийнхан бүгд цэргийн алба хаасан гэдэг. Та хаана цэргийн алба хаасан бэ?

 

-Миний хувьд Ардын армын 107-р анги буюу жолооны сургуульд 1984-1987 онд цэргийн алба хаасан. Миний үед төгссөн маш олон жолооч байлдагч нар өнөөдөр Монгол Улсынхаа энхийн манааны талбарт гарчихсан, зарим нь эх орны өнцөг булан бүрт машинаа бариад л явж байна.

 

-Цэрэг үеийн дурсамжаасаа энд хуваалцвал?

 

-Ер нь тэгээд гурван жил цэргийн алба хаах хугацаанд нэг гэрт амьдарч, нэг тогооноос хоол идэж, нэг зэрэг босож, нэг зэрэг унтаж ирсэн цэргийн амьдрал хүнд хамгийн сайхан байдаг шүү дээ. Энэ баярыг далимдуулан бүх он жавуудаа цуглаасай гэж би бодож байна. Цэргийн алба хаасан бүх ах, дүү, найз хэн боловч “Монгол цэргийн жавхаа” гэж энэ жилд нэг л өдөр болдог арга хэмжээний үеэр уулздаг болмоор байгаа юм. “Он жавуудын өдөр” болгосон ч болж л байна.

 

-Ганбаяр ах ямар цэрэг байв аа? Ангийнхаа урлагийн номерыг дааж гарна биз?

 

-Тэр тодорхой. Ангийн урлагийн шилжин явах туг гэж байдаг байсан. Тэрийг бол байнга авна. Ер нь 107 дугаар ангийн урлаг, спорт, жолооны төгсөлтийг 100 хувь дааж явлаа. Миний үед 180-190 цэрэг нэг ротод байдаг байлаа. Би чинь бас ротын жагсаалын даргыг дөнгөж очоод хийж байсан хүн шүү. Энэ мэтчилэн эргээд бодоход их гоё байдаг юм.

 

-Халагдсанаасаа хойш он жавуудтайгаа уулзсан уу?

 

-“Цэргийн бодол” тоглолтон дээр манай он жавууд их ирнэ. Гоё байдаг юм. Улам л нэмэгдээд, хүрээ нь их тэлээд байгаа. Цэргийн хүч, эх орны сүр хүч цэргээсээ харагддаг гэж үг байдаг шүү дээ. Тийм учраас ер нь бүхий л үеийн цэргийн он жавууд энэ сарын 28-нд талбай дээр ирээсэй гэж би урьж байна. Ирэх ч байх. “Хурд” хамтлагтайгаа, Цэргийн дуу бүжгийн чуулгатайгаа, зохион байгуулж буй бие бүрэлдэхүүнтэйгээ бүгдээрээ бут авна аа.

 

-Эх орны сэдэвтэй олон сайхан уран бүтээлээ дуулна биз ээ?

 

-Мэдээж тэгэлгүй яахав. Энэ өдөр бол омогшил, бахархлын өдөр гэж би бодоод байгаа. Манайх ер нь их тийм эх оронлог хамтлаг шүү дээ. Тийм учраас ч цэрэг, эх орны  сэдэвтэй уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой байдаг юм. Энэ сэдэв манай хамтлагийн имижийн нэг хэсэг. Тийм учраас “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны төгсгөл хэсэг дээр бидний хэлдгээр үнэхээр бут авна. Бэлтгэлээ бид бүхэн маш сайн хийсэн.

 

-Удахгүй эх үрсийн баяр болно. “Хурд” тоглолт хийх үү?

 

-Тоглолт бол хийхээр төлөвлөөгүй. Ер нь бид  энэ тэнд очоод л байгууллага хамт олны жижиг жижиг арга хэмжээнд очиж дуулдаг. Цэцэрлэг дээр хүртэл очиж тоглодог. Тоглох гэж л төрсөн. Тийм учраас үүргээ сайн ойлгодог учраас Эх үрсийн баяраар ч үүргээ биелүүлнэ ээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

He he:
Chi uur yu dyylyylmaar bna.Hurd dyylna shdee.chadna shdee..Harin chi nysaa hatsartaa naagaad dyygyi l sonsood zogs..103 26 194 62 oo..chi bitgii ochooroi .hylchigar nysaa.Chacuag tsarailaad gertee hevt..
2016-05-25
vg:
nus
2016-05-25
zocnin:
Tegiisnde duuldag duugaa l duulna terend ni bid durtai snuu hurd goe hamtlag snuu zarim urlag oilgohgui nusnuud yanada yaj amidrana da hezuu de uursduu duulah bitgii hel mailj cnadahgui de
2016-05-25
onjaj:
ter duunaas chini eh ornoo gesen omogshil turdug yum.mal mini
2016-05-25
Зочин:
0d00 b0li0 heden ubuu nar tag alga baij baij 0n jabuudiin udur ch gehshig yun balai ym yriad bgaa ym nuguu heden uilag b0lsn duugaa duulaad 0d00 b0lied000
2016-05-25
vg:
nus
Балт:
Очноо ...хө .чи чихээ бөглөөд .эх болсон хөнжлөө нөмрөөд .эхнэр болсон гуяа тэврээд хэвтэж бай за ...
2016-05-24
zochin:
Nogoo l duuldag xeden duugaa duulna biz de
2016-05-24