Төсвийн байнгын хорооны даргыг тав хоног хийх хүн хэн бэ

img

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  тус байнгын хорооны дарга Ч.Улааныг чөлөөлөх юм байна. Тэрээр МАН-д элссэн учраас УИХ дахь АН-ын бүлэг өөрийн гишүүдээсээ Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгээс энэ байнгын хороонд багтдаг гишүүдээс Р.Амаржаргал, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Я.Санжмятав, Д.Арвин нарыг дэвшүүлэх гэнэ. Учир нь эдгээр гишүүд давхар албан тушаал хашдаггүй, сул гишүүд.Тэгэхээр сонгууль ойртож сайд, дарга нарын албан тушаалын нас хэтэрхий богино байгаа энэ үед дээрх гишүүдээс хэн нь Төсвийн байнгын хорооны дарга болох бол. Шинэ дарга тус байнгын хороог тав хоног л удирдана.  

 

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ