Хөх нуурын Монголчууд тоглолт хийнэ

img

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, БНХАУ-ын Чинхай мужийн соёлын болон хэвлэл мэдээллийн танхим хамтран “Хөх нуурын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна. Соёлын өдрүүдийн нээлт өнөөдөр  “Central tower”-т боллоо.

 

 Тус арга хэмжээний үеэр БНХАУ-ын Чинхай муж буюу Хөх нуурын Монголчуудын ахуй амьдрал, байгалийн сайхныг харуулсан “Үзэсгэлэнт Чинхай” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болон үндэсний урлагийн тоглолт болов.

 

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн орлогч захирал Н.Хасбагана “Хөх нуурын уул ус өөрийн онцлогтой. Энэ нутагт мөнх цаст уул, зэрлэг ан амьтад олон бий. Үзэсгэлэнд манай орны гэрэл зурагчид болон гадны алдартай гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн байгаа. Хөх нуур муж нь Хятад орны хамгийн үзэсгэлэнтэй нутаг юм” хэмээв.

 

 “Үзэсгэлэнт Чинхай” гэрэл зургийн үзэсгэлэнд Азийн хамгийн том Хөх мөрөн, Ланцан гол, Даваа уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газрын гэрэл зураг дэлгэгджээ. Түүнчлэн Чинхай нутгийн ард түмний амьдрал, ёс заншлыг харуулсан 40 гэрэл зурагчны гэрэл зургийг байрлуулсан байна.  

 

Түүнчлэн энэ өдрийн 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа Чинхай мужийн үндэсний урлагийн тоглолт болно.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ арга хэмжээ Хятадад болж байна уу?:
Коммунист намын бэлэг тэмдэг улаан өнгийн даавуун дээр ханз үсгээр томоор эхэнд нь бичиж, дараа нь түүнээс багаар монголоор бичсэн байх юм. Ямар ч эрүүл ухаатан үүнийг хараад Хятад улсад болж буй арга хэмжээ гэж ойлгоно. Зохион байгуулагчид нь зориуд ингэж байгаа ч манай талын оролцогчид үүнийг нь яагаад засуулгаж боллдоггүй юм болоо, том юм яриад яах бэ, ийм юмнаас л манай талын оролцогч хариуцагч нь хэр хэмжээний ямархуу этгээдүүд байгааг бэлхэнээ харж болно.
2016-05-25
Мгл:
Элэг нэгт монголчууддаа амжилт хусье
2016-05-24