Ц.Цолмон: АН асуудлаа шийдвэл бидэнд татгалзах зүйлгүй

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гурван гишүүнийг чөлөөлөх саналаа УИХ дахь АН-ын бүлгийн даргад хүргүүлсэн. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос тодруулаа.

 

-Засгийн газрын тэргүүн нэр бүхий гурван сайдыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх гэж байгаа талаараа өмнө нь танд танилцуулсан уу?

 

-Энэ бол хувь хүмүүсийн асуудал биш. Намуудын хоорондын харилцаа учир намуудын шийдэх асуудал. Ерөнхий сайд УИХ-ын даргад биш УИХ дахь бүлгийн даргад бичсэн байсан. Миний ойлгосноор АН-ын бүлэг дотроо МАХН-ын гишүүдийг Засгийн газраас гаргах эсэх тухайд саналууд гарсан байх. Үүнийгээ тодруулахаар бүлэгтээ тавьсан асуудал гэж ойлгож байна. Бүлэг нь МАХН-ын гишүүдийг Засгийн газраас гаргах ёстой гэж шийдвэл, АН, МАХН ярилцаад асуудлыг зүй зохистой шийдэх байх. Хувь хүний хувьд ямар нэг албан тушаалд зууралдаад байгаа зүйл байхгүй. Намууд ярилцаж, зөвшилцөөд улс төрийн соёлтойгоор шийдэх ёстой.

 

-АН, МАХН-ын гишүүдийг засгаас гаргасны дараа Засгийн газрыг дангаараа байгуулах бүрэн чадамжтай юу. Энэ талаар юу хэлэх вэ?

 

-АН-ын бүлэг 39 гишүүнтэй байгаа гэж бодож байна. Онолын хувьд 39 гишүүнтэй байхад Засгийн газар байгуулж болно. Ер нь Засгийн газар байгуулахад болон ажиллахад хүндрэлтэй. Сонгууль болтол богино хугацаа үлдсэн учир ямар ч байсан өөрсдөө асуудлаа шийдээд явна гэвэл бидэнд татгалзаад, тээг болох зүйлгүй.

 

-Сонгууль болоход сарын хугацаа үлдээд байхад Засгийн газрын тэргүүн ийм алхам хийж байгаа нь Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлөх нь мэдээж. Цаг хугацаа тулсан үед ийм шийдвэр гаргах нь хэр зохимжтой юм бол?

 

-Хугацаа бага болсон байна. УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоногийн дараа завсарлана гэж байгаа. Энэ хугацаанд хуучин сайд нараа чөлөөлж, шинэ сайдуудаа томилоод явах уу. Эсвэл УИХ-ын нэгдсэн чуулганыг дахин сунгах уу. Бодох асуудлууд бий. Гэхдээ нэгэнт улс төрийн шийдвэр нь гарвал асуудлыг зохицуулж болно гэж бодож байна.

 

-УИХ-аар Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тухай болон танай салбартай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ чуулганаар багтаж батлах боломжтой юу?

 

-Батлан хамгаалах, Жанжин штаб, Цэргийн алба, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Эдгээр хуулийг пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлуулахаар ажиллаж байна. 2015 оны төгсгөлд батлан хамгаалах бодлогын үндсийг тодорхойлж, батлан хамгаалах таван чиглэлийг хамарсан цогц үйл ажиллагааг баталгаажуулж өгсөн. Шинэ бодлогынхоо дагуу хуучин хуулиудаа шинэчлэхгүй бол зөрчилтэй зүйлүүд байгаа. Нөгөө талаас хуучин хуулиудаа сайжруулах, илүү оновчтой болгох асуудлууд байсан. Тиймээс хуулиуд шинэчилсэн найруулгын хэлбэрээр явж байгаа. Энэ хуулиуд батлагдсанаар мэдээж шинэчлэл гарна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Д.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Chadaltai hun iim baidag um.buu ataarh! Namaa ch ydirdana,terdee ch zutgene.
2016-05-25
Зочин:
Энэ сайхан балаг ер нь юу хийгээд байна тэнэг новш
2016-05-25
Хуцдаг халтар шүү:
Энэ нөхөр даврахгүй шүү.Гуйж гувшиж сайд болгосон нь л үнэн юм даг. Муу халтар
2016-05-25
Зочин:
Хуцваа муу хулгайч Ардын намын тагнуул
2016-05-25
naraa:
an yaj ch mahn-g oroldood nemergvi ard tvmen mahn-aa demjij bna mahn heden saidin suudaltai suudalgvi ene songuuliar tsoilood l garaad ireh bolno
2016-05-25
naraa:
an yaj ch mahn-g oroldood nemergvi ard tvmen mahn-aa demjij bna mahn heden saidin suudaltai suudalgvi ene songuuliar tsoilood l garaad ireh bolno
2016-05-25
irgen:
mundag hundee MAN-s AN-s MUAN-s MAHN -s turiin tom tom alband alba hashsan zaitai urvagch daa mundag gehees uur yu gehev
2016-05-25
Туслахуудруугаа бухсаар бх уу?!:
Хамсаатныхаа араас аавындаа морилох едер айсуй цоомоо минь, олон ч удаа урваж шарваж, долоож долдойтсоор едий хvрлээ дээ, хулгайлж идэж ууна ч гэж тоогоо алдлаа
2016-05-25