С.Баярцогтоор туг тахиж үлдэхийн цаана...

img

АН оффшортой холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй. Тэр дундаа С.Баярцогтыг бол бүр ч үгүй гэв. Энэ намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж энд тэндхийн уулзалт, цуглаан дээр ийнхүү хашгирч яваа. Намын дарга, Их хурлын даргын албыг давхар хашиж буй З.Энхболд ч цахим хуудастаа нэр цохон чичилж, бусдыг уриалж байгаа. Оффшор данстнууд илэрч байгаа нь сайн. Эхнээсээ ямар нэгэн хариуцлага тооцож эхэлж буй нь ч зөв юм. Харин ганц С.Баярцогт гэдэг хүнээр туг тахичихаад, ард нь хамаг муу муухайгаа хав дарж үлдэх гэж байгаа нь яавч сайхан зүйл биш. Төр, засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн Ардчилсан нам, Ардын намын аль алинд идэж уудаг, хулгайлдаг, залилдаг нөхөд бий. АН-ын үед хууль үйлчлэхгүй байхаар бүхнийг хийж, улсаа худалдсанаас ялгаагүй өрийн хуримтлал үүсгэчихээд “Өр биш өглөг” гэж өөрчлөн томъёолж тархи угаах болов. Хууль ёс завхарч, Үндсэн хуулиа манах ёстой Цэцийг улс төрийн “бантан хутгагч” болгов. Гэсэн ч 2016 оны сонгуулийн дараа бүгд АТГ-ын хаалгыг татна. Гэтэл С.Баярцогтоор туг тахиснаар энэ бүх муу муухай нэр нь арчигдаж, улс төрийн тавцан дээр тогос болчих юм шиг сэтгэж эхэлжээ.

 

С.Баярцогт гэж ин­гэ­хэд хэн юм бэ. Нэг нөхөр “Тэр бол сайн улстөрч, түүн шиг улс­төр­чийг бэлтгэхэд 20 жил шаардлагатай” гэж бичсэн байна лээ. Нөгөө нь улс төрийн бохир юманд оролцсон муу хүн гэсэн байсан. Монголд оффшор гээч ойлголтыг бий болгож, мэдрүүлсэн хүн гэсэн нь ч бий. Тэр ганцаараа муу хүн, муухай улстөрч, бас ган­цаархнаа оффшор данстай нь ч биш юм. АН-ын лидер, ардчиллын алтан хараацайнуудын нэг, Улсын баатар, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл ч оффшортой холбогдчихоод байгаа. МАН-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд байсан хүнээсээ авахуулаад оффшор данстай, зарим нь банктай болох нь илэрсэн ч “Хориглосон хуульгүй, оффшор нэр дэв­шүү­лэх­гүй байх үндэслэл биш” гэлцэж байна.

 

С.Баярцогтыг өмөө­рөх гэсэнгүй. Хамгийн гол нь энэ бүхний эцэст нэг л зүйл тодхон харагдаж байгаа нь хоёр намын, тодруулбал, МАНАН хамаг муу муухайгаа нэг хүнд үүрүүлж золигт гаргачихаад бусад нь “Энхийн цагаан тагтаа” шиг үлдэх гэнэ. С.Баярцогт хар бол АН-ынхан бүгд хар. МАН-ынхан ч адил.

 

С.Баярцогт “Алтан гадас” фракцийнх, Н.Алтанхуягийн хүн, “Алтан гадас”-ынхан бүгдээрээ албан тушаалд дуртай. Нэгээс нь ч гэсэн эртхэн салж байвал ганц боллоо гэх хүн ч бас байх. Тэгвэл АН-ын бусад хэн бэ, ямар фракцийнх вэ, тэд юу хийсэн бэ гэдэг асуулт бас гарна. Яс юман дээр АН-ын өнгөрсөн түүхэнд ч, одоо ч “Алтан гадас”-ын үүрэг роль багагүй. Ардчиллын гэгддэг 26 жилийн эхний хэсэгт МоАХ тэргүүтэй сэлэм эргүүлж, нударга зөрүүлсэн хэсэг бүлэг явсан л байх. Гэхдээ сүүлийн 15 жилд нь яах аргагүй “Алтан гадас”, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын сэхээтэн хэсэг намаа бурантагтай тэмээ шиг сөглөх газар нь сөглөж, ачаа татах үед нь татаж тэнцүүлж ирсэн. АН-ын тэргүүлсэн Засгийн газрын түүхэнд Н.Алтанхуягийн үед л бага ч гэсэн юм хийсэн. Өнөөдөр З.Энхболд намын дарга болж, Ц.Элбэгдорж өндөр сэнтийгээсээ буух дөхсөн үед С.Баярцогтыг оффшортой холбоотой хэмээн нэр дэвшүүлэхгүй гэсэн нь ачир дээрээ “Алтан гадас”-ыг дарж авах гэсэн санаархал, улс төрийн ашиг сонирхол болохоос шударгадаа биш юм. Харин ч шударга бус олон, олон хар үйлдлээ халхавчлах халхавч, сонгуулийн торгуулийн суман нь “Алтан гадас”, бай нь С.Баярцогт болох нь ээ.

 

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
elbegdorj hezee ch unen yarij baigaagui baih ch ugui haa bn ter songuuld oroltsuulahgui geed baisan bayartsogt n devshchihsen yavj bn sh dee mongolchuud min iim yumnuudad l huurtahaa bolitsgooe
2016-05-27
иргэн:
хүнийг муулах тусам өнгө ордгийм С.Баярцогтын байгуулсан гавъяа хийсэн зүйл их гэдгийг мартах учиргүй энэ хүн цаашид ч төрд хэрэгтэй хүн 76 мангуунууд дотроос төрд хэрэгтэй цөөхөн хүний нэг нь энэ хүндээ
2016-05-27
иргэн:
хүнийг муулах тусам өнгө ордгийм С.Баярцогтын байгуулсан гавъяа хийсэн зүйл их гэдгийг мартах учиргүй энэ хүн цаашид ч төрд хэрэгтэй хүн 76 мангуунууд дотроос төрд хэрэгтэй цөөхөн хүний нэг нь энэ хүндээ
2016-05-27
Zoch:
Hohi n geddgiin
2016-05-27
зочин:
Баяр цогт бол АН ийг гутааж байна өөдгүй авилагч идэж хандгүй новш
2016-05-26
Зочин:
НЭГ МУУ ӨМХИЙ ХУ ЖАА ГҮЙ АМЬДАРААЧ МАЛУУДАА
2016-05-26
Eee:
Ene udaa an garahui ee.bayartsogttoigi 20 jil shorond
2016-05-26
Zochin:
Bayartsogt hyatadiin Mongol gej uuruu uuriiguu bichsen todorhoilson-uchir UIH-d ner devshuulj bolohgui
2016-05-26
zochin:
bayrtsogt zaluuu xun sain uls turch zorigiig ni moxooj bxgui offshor bn l biz ter bidend xamaagui ter xunii songox songogdox erx chuluund nuluulux xuuli zuin orchin ch bxgui boloxoor sain yavaa negnee buu muul sxan demjeed xamtraad ajillaarai mongolchuud aa ebtei bol xuchtei gej loozognoj bxgui xeregjuulex ni chuxal shuu
2016-05-26
Зочин:
Bayartsogtiig zoligt gargaj ardchilsan nam dotroo olonhi n boloh sanaatai Shonhor frakts. Yawaandaa olonh bolohoor Zi darga said tsaashlaad erunhiilugchid uzeh sanaatai n haragdaj bn shd. il l bn shd. Bayartsogt uul n mundag uls turch bgam da.
2016-05-26
naiz:
Баярцогт шиг 10 сайд байхад 4 жилд манай улс босоодол ирнэ
2016-05-26
монгол:
Дахиад л Олдох гэгч нэрээр офшор Баярцогт хуужааг өмөөрөөд эхэллээ. Офшор дансны талаархи Элбэгдорж, З.Энхболд хоёрын байр суурийг монголчууд 100 хувь дэмжинэ ээ. Харин одоо сэлэнгийн хэдэн ээрлийз хурлийзууд, эсвэл монголчуудын хэн нь ҮЗХ дээр ялахыг харцгаая
2016-05-26
Зочин:
Ийм бохир улс төрчийг 20 жил бэлтгэж суусан гээд боддоо хүмүүсээ сонгохгүй л байлдаа
2016-05-26
irgen:
hamgiin gol ni offshortoo ch bish oyu-tolgoin gereenees l guschihsand baigaa baihdaa Bayar ,Bayartsogt hoer..
2016-05-26
Зочин:
Ху жааг зайлуул хогын ху жаа баярцогт
2016-05-26
Bold:
Ali ve nogoo shudarga es yaridag Elbegdorj, Z. Enhbold. Helsen vg n 7 honogiin nasgvi udirdagchid yumda. Bayarcogtoos gadna Bat-Yvl iig yagaad yarihgvi bainaa, Ene 4 jild ganckhan Enhbayartai l temceh ajil hiileedee Elbegdorj.
2016-05-26
Цогт:
Монголд амин чухал хэрэгтэй улс төрч бол Баярцогт.
2016-05-26
Зочин:
Яасан дуусашгүй шунал вэ. Дэвшүүлэхгүйн гэж сандраад л энд тэнд бөөн л өрөвдүүлэх гэсэн өөрийгөө зөвтгөсөн юмууд бичүүлээд байхын. Тийм л юм бол шударга явах нь яасын
2016-05-26
Зочин:
Угаасаа Баярцогт бол үл бүтэх хүн , бас Оджаргалын тэжээвэр нохой юм дээ.
2016-05-26
оан:
үлдээгээгүй байгаа сэлэнгэд нэр нь байна лээ ш дээ чоно энхболд хэлсэндээ хүрээгүй байна лээ үхвэл таарна
2016-05-26
оан:
үлдээгээгүй байгаа сэлэнгэд нэр нь байна лээ ш дээ чоно энхболд хэлсэндээ хүрээгүй байна лээ үхвэл таарна
2016-05-26