Сонгинохайрханаас Ө.Пүрэвбаатар нар тодров

Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Тус дүүрэг УИХ-ын зургаан тойрог, мандаттай. АН-аас УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Т.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр нар нэр дэвшихээр болжээ.
Тус намын аймаг, нийслэлийн анхан шатны байгууллагууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дуусаад байна. Харин Хөвсгөл,Дундговь аймгийн АН-ын хороо нэр дэвшигчдээ одоогоор тодруулж чадаагүй байгаа аж. Нэр дэвшигчдийг маргааш АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэн батламжлах юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ